New York Times: Ким-Трамп уулзах хамгийн тохиромжтой газар нь Монгол

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт хаана болох нь одоо болтол тодорхойгүй байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео Пёньянд ажлын айлчлал хийж байгаа нь тодорхой болсон энэ өдрүүдэд уулзалт болох байршлын асуудал дахин дэлхий нийтийн анхааралд орж ирлээ. Хойд Америк болон Европын хэвлэлүүдэд Ким-Трампын уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар нь Монгол гэсэн мэдээлэл өнөөдрөөс гарч эхэллээ. Тухайлбал, “New York Times”-ын цахим хувилбарт ”Ким-Трамп уулзах хамгийн тохиромжтой газар нь Монгол” гэсэн мэдээлэл гарсныг олон улсын хэвлэлүүд уламжлан мэдээлж байгаа юм. Дээрх мэдээлэлд Монголыг “Азийн Швейцарь” гэсэн байв.

Майк Помпео Хойд Солонгост уулзалтын бэлтгэл ажлаар яваа. Тиймээс уулзалт болох газрын байршил ч энэ өдрүүдэд шийдэгдэж байж болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хэвлэлээр дан Монгол гээд цуураад байвал Монголд болохгүй шдээ. Террористууд нь Монголд халдлага зохион байгуулахаар эртнээс бэлтгэж эхлэнэ гэж бодно. Наад Америкчууд чинь хашир гарууд шдээ бас

    0 0 Хариу бичих
  2. Хужаа (Азийнхан) Барууныхныг үзэн яддаг Ерөнхийлөгч маань Трамп Ким хоёрын хоолойг хэрчих юм байна л даа.

    0 0 Хариу бичих