Герман улс ОХУ-ын хоригт хамрагдсан бизнесүүдээ чөлөөлөхийг хүсчээ

Германы эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, ОХУ-д тавих хоригт нь хамрагдсан бизнесүүдийг нь чөлөөлж өгөхийг хүсчээ. The Wall Street Journal энэ талаар мэдээллээ.

Германы Сангийн сайд Олаф Шольц удахгүй АНУ-ын талтай энэ асуудлаар уулзаж, тохиролцохоор төлөвлөж байгаа юм байна. Түүнээс гадна Канцлер Ангела Меркель энэ сарын сүүлээр Д.Трамптай уулзахдаа уг асуудлыг сөхөх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)