Гавьяат тамирчин Д.Нармандахын хүү алтан медаль хүртжээ

Сэлэнгэ аймагт жүдо бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд 40 багийн 1000 орчим жүдоч хүч үзэж байгаа бөгөөд АНУ-аас дасгалжуулагч Д.Мөнхбаясгалан шавь нараа дагуулан энэ тэмцээнийг зорин ирж оролцож буй нь содон байв. Мөн гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын хүү тус тэмцээнээс алтан медаль хүртсэн нь олны анхаарлыг яах аргагүй татлаа. Удамт хүүгийн барилдаанууд бөх сонирхогчдын нүдийг хужирласан олон уран гоё мэх хийж харагдав. "Эцгийнхээ шийрийг хатаах бөх болох нь” хэмээн хавь ойрын бөхчүүд чих дэлсэн ярьж байна. Д.Нармандах гавьяат “Атланта-1996” олимпийн наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл, 1999 оны ДАШТ-ий тавдугаар байрт шалгарсан Монголын цуут бөхчүүдийн нэг юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)