Хоёр Солонгосын Төрийн тэргүүн уулзахад 10 хоног үлдлээ

Eagle.mn


Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч Ну Му Хён  2007 оны 10-р сард Пёнгянг хотод очиж Хойд Солонгос улсын удирдагч Ким Жонг Илтэй дээд хэмжээний уулзалт хийж байсан удаатай ажээ.

Тэгвэл 11 жилийн дараа өнөөгийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унттай дээд хэмжээний уулзалт хийх түүхэн өдөр болоход 10 хоног үлджээ.

Уулзалт энэ сарын 27-нд Өмнөд Солонгосын Пажу хот дахь Хоёр Солонгосын хилийн бүс “Пангмүнжом”-д болох ба уулзалтаар Солонгосын хойгийн энх тайванч байдал, харилцаа болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.  Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэхүү уулзалтыг ”Дэлхийн хэмжээний түүхэн өөрчлөлт” гэж нэрлэж байгаа ба уулзалтын дараа Хойд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүнүүд уулзах боломж ч нээгдэж магадгүй ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Даварцан америкийн гар хөл болж явахаа болих хэрэгтэй. Уулзаад бүсээ жоохон чөлөөтэй болговол болно бхда.

    0 0 Хариу бичих