Гадаад дахь монголчуудын хувьд эх орноосоо захиж авчруулдаг зүйлсийн дийлэнхийг ааруул, борц зэрэг уламжлалт хүнсний бүтээгдэхүүн эзлэдэг. Тэгвэл АНУ-д амьдардаг монгол залуу өөрийн гараар, хямд төсөр аргаар мах борцлох төхөөрөмж хийжээ.
Chingis Gant хэмээх фэйсбүүк хэрэглэгч тэрээр өөрийн хуудаснаа энэ тухайгаа нийтэлсэн нь сошиал сүлжээнд тархаж 2.7 мянган хүнд таалагджээ. Тэрээр “Борцонд дуртай ч АНУ-д тэр болгон олдохгүй тул борц хийдэг машинархуу юм хийчихлээ. Үхрийн мах 4-5 хоногт борц болж байна. Чимээ байхгүй, тог бараг идэхгүй, авсаархан шийдэл боллоо, Borts Maker гээд нэр өгчихлөө. Амт бол яг л борц гэж хүмүүс магтав. Борцтой цай хийгээд сууж байна даа” гэсэн тайлбартайгаар өөрийн бүтээлээ фэйсбүүк найзуудтайгаа хуваалцсан байна. Түүний бүтээсэн мах борцлох төхөөрөмжийн нийт өртөг нь 13.5 ам.доллар буюу 32350 төгрөгтэй тэнцэх аж.
Мах борцлох төхөөрөмжийг хийхэд “Сэнс 4ш, нэг нь $2, сав $3, савх мод $0.5, хавчаар $2. Нийт зардал $13.5, өөрт байсан адаптераа хэрэглсэн. Багаж бол өрөм, хутга” гэдгээ өөрийн постны сэтгэгдэл хэсэгт бичжээ.
ШИНЭКОВ ОРК 9 өдрийн өмнө
JERKY ИДЭЖ ҮЗЧИХЭЭД БОРЦОО САНАЖ ТЭНЭГТЭХ ХЭРЭГТЭЙ ХӨГИЙН ОРК.
0 4 Хариу бичихЗочин 9 өдрийн өмнө
nice
1 0 Хариу бичих