Америкт ч “орк”-ууд амьдардаг

-Барууны иргэдийн боловсрол түгшүүр төрүүлж байна-

Бид барууны боловсролын тогтолцоог хамгийн шилдэг нь гэж бодон улсдаа нэвтрүүлэхийг хичээж байгаа. Гэвч бодит амьдрал дээр иргэдийн боловсролын төвшин маш доогуур байдгийг судлаачид нь үе, үе дэлгэж тавьсаар буй. Наад захын мэдлэггүй, соёлгүй этгээдүүдийг монголчууд “орк” гэж нэрлэх нь бий. Тэгвэл АНУ, Их Британи зэрэг барууны өндөр хөгжилтэй орнуудад “орк”-уудын тоо үлэмж өсч байгаа нь судлаачдын түгшүүрийг төрүүлж байгаа аж. Энэхүү бодит байдал нь олны анхаарлыг татсан шоу, телевизийн нэвтрүүлгийн үеэр илчлэгдэн гарч ирэх нь ч бий.

Тухайлбал, 2007 онд АНУ-ын Миссийн шалгаруулалтад өрсөлдөж байсан Өмнөд Каролинагийн мисс Кэйтлин Эптон гэгч шүүгчийн “Таван америк хүн тутмын нэг нь газрын зураг дээр өөрийнхөө улсыг зааж чаддаггүй гэсэн судалгаа байна. Та үүнийг юутай холбож тайлбарлах вэ” гэсэн асуултад “Миний бодлоор манай улсын иргэдийн таван хүн тутмын нэгт нь газрын зураг байдаггүйтэй холбоотой” гэж хариулж байсан удаатай. Түүний энэхүү бичлэг нь тухайн жилдээ оны шилдэг тэнэглэлээр шалгарч, ютюб дэх видео бичлэг нь одоо ч олон хандалт авсаар буй.  

Дунд сургуулийн хүүхдүүдээс авсан судалгаа нь бүр ч сэтгэл зовоодог гэнэ.

Барууны багачууд Дэлхийн I, II дайн гэж болоогүй, “Оддын дайн” жинхэнээсээ болж байсан. У.Черчилль, Ф.Рузвельт бол бодит хүмүүс биш, харин Харри Поттер, Хермиона бол бодит хүмүүс гэж итгэдэг ажээ.          

Нэгэн судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтэд дурдсанаар, АНУ-ын иргэдийн 13 хувь нь Ерөнхийлөгчөө чөтгөр, эсвэл чөтгөрийн хүү гэдэгт итгэж явдаг гэнэ. «Public Policy Polling» агентлагийн судалгааны дүн ингэж гарчээ.

Мөн америкчууд 1961 онд саран дээр буусныг иргэдийн долоон хувьд нь “худлаа” гэж үздэг аж. Хүм амын 14 хувь нь тивийн хойд хэсгээр том хөлт буюу алмас хэмээх амьтан амьдардаг гэдэгт итгэдэг байна. Түүнчлэн дөрвөн хувь нь дэлхийг харь гаригийнхан хянадаг гэдэгт итгэж явдаг ажээ. Таван хувь нь “Пол Маккартни 1966 онд авто ослоор нас барсан. Одоо байгаа Пол бол түүний ихэр нь” гэж үздэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. шашин буруутай

    0 0 Хариу бичих
  2. Ene ch zoriud ard tumniig ork bailgaj husseneeree tarhiig in ugaan udirdaj baih gesen sanaarhliin ilrel bolov uu

    2 0 Хариу бичих
  3. es zanshilaa medehgui ch baij magadgui

    1 0 Хариу бичих
  4. Монголчуудын 90 хувь нь оорсдийгоо хун биш тэнгэрийн амьтан гэж боддог. Дотоодын НБ ий ноогдол яагаад дэлхийд суул мушигдагаа бодоод бодоод гайхаад гайхаад бардаггуй

    4 0 Хариу бичих