УИХ-ын гишүүний бүрэн эрх ямар үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болдог вэ?

Eagle.mn


Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг яллагдагчаар татах тухай хүсэлтээ УИХ-д илгээгээд байна. Тэгвэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй тухай хууль санаачлагч эрхэм гишүүд хэлж байгаа. Харин энэ тухай хуульд хэрхэн заасан байгааг доорхи асуулт хариултаас харна уу. 

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа ямар үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болдог вэ?

Зөвхөн дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно:      

- нас барсан;

- гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; 

- хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

- Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

- гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

Улсын Их Хурлын гишүүн ямар бүрэн эрх эдэлж байна вэ?

Улсын Их Хурлын гишүүн дараах бүрэн эрхийг эдэлж байна:

- Хууль санаачлах

- Байнгын хороонд харьяалагдаж, хэлэлцэж байгаа асуудлаар санал, дүгнэлт гаргаж, шийдвэрлүүлэх

- Улсын Их Хурлаас сонгогдох, томилогдох албан тушаалтны талаар үг хэлэх, байр сууриа илэрхийлэх

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын даргад асуулга, асуулт тавьж, хариуг авах

- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах;

- Хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;

- Чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

- Хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах зэрэг эрх, үүргийг хуульчилжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)