Д.Сумъяабазар: Оюутолгойн эхний гэрээ муу болоогүй

Eagle.mn


Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичигийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

Хурлын эхэнд сайд Д.Сумъяабазар Баялгийн сангийн тухай мэдээлэл  өглөө. Тэрээр,

"Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд баялгийн сантай байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш. Манай улсад Баялгийн сан нь халамжийн сан болсон түүх олон байдаг. Харин одоогийн Баялгийн санг хуримтлалын сан гэж ойлгох хэрэгтэй.  Баялгийн сангийн тухай хуулийг бид яаралтай санаачлан хэлэлцэхээр хэд хэдэн улсын туршлагыг судалж үзлээ. Бид уул уурхайн орлогоо ирээдүйд өв сан болгож үлдээх ёстой. Бид ДНБ-ий 10 хувиас давсан орлогыг хуримтлал болгоход анхаарах хэрэгтэй болжээ.

Төсөв алдагдалтай байна. Тиймээс олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ, зэсийн ханш өсч байгааг ашиглах хэрэгтэй. Уул уурхайн яам энэ үеийг ашиглаж хуримтлал үүсгэх ёстой юм. Баялгийн сангаа бид энэ ондоо амжиж эхлүүлэхгүй л бол хугацаа бага байна.

Үндэсний хөгжлийн аж ахуй нэгжүүдийг нэгтгэж, ялангуяа “Эрдэнэс Монгол” дээр байгаа 16 стратегийн орд дээр суурилсан аж ахуй нэгжүүдийг нэгтгэж Баялгийн сан болгох ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Уул уурхайгаас орох орлого буюу Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх орлогуудыг бүтэц схемийг нь олон улсын стандартад нийцүүлээд хувийг нь тогтоогоод хуримтлал үүсгэхэд анхаарах цаг нь болжээ. Бид хөгжлийн сангаараа дамжуулж эдийн засгаа сайжруулахыг илүүд үзнэ" гэж ярьлаа.

Мэдээлэл хийсний дараа салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд “Эрдэнэс Монгол” байгаа. Тэгэхээр танхим дотроо ойлголцолд хүрч чадах болов уу. Баялгийн сангийн хуулиар “Эрдэнэс Монгол “ Ерөнхий сайдын харъяанд удирдуулна гэсэн танилцуулга яригдаад байсан. Мөн гадны баг ажиллуулахаар үнэтэй тусдаг гэх асуудал УИХ дээр багагүй яригддаг шүү дээ. Баялгийн сан дээр гадны баг ажиллуулахад төсөв зардал нь хэдий хэмжээний болж байгаа вэ?

-Энэ асуудал дээр холбогдох мэргэжилтнүүд ТЭЗҮ гаргаж байгаа. Энэ зардал үнэтэй байж болно. Учир нь бид дэлхийн стандарт, горимоор тоглох гэж байна. Хямд зардал бид гаргачихаад үр дүн нь муу байвал гаргасан зардлаасаа 10 дахин их алдагдал хүлээж болно. Афганистаны жишээ байна шүү дээ. ОХУ-аас гурван сая ам.доллараар эдийн засгаа сэргээх боломж байна гэхэд нь ямар ч боломжгүй, өндөр төлбөр гэж хэлсний дараахан нь Талибанчууд гарч ирэхэд ОХУ хил гаалиа хамгаалахын тулд асар өндөр зардлаар өөрсдийнхөө хилийг манаж байна.

Тэгэхээр бид ирээдүйд ямар үнээр хуримтлалаа хамгаалах гэж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Засгийн газрын түвшинд төвөгтэй байдал үүсээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамандаа “Эрдэнэс Монгол”-ын чиг үүрэг байдаг. Энэ асуудлыг тогтоолоор өөрчлөөд л Засгийн газар дээр авчихсан. Тэгэхээр шат дарааллаар нь зөв чиглэлд нь оруулахад анхаарч мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнээс биш Г.Занданшатар, Д.Сумъабазар гэж хоёр хүний хоорондох асуудал мэтээр жижгээр битгий ойлгоорой.

-Ашиглаад дуусчихсан ордууд дээр хаалтын хувьд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хууль олон өөрчлөлт орсон хууль. Энэ хуультай холбогдуулан уурхайн нээлтээс хаалт хүртэлх процессуудыг эрх зүйн зохицуулалт болгон оруулах шаардлагатай байна. Уул уурхайн шинэ хуулийг боловсруулахад нухацтай хандах хэрэгтэй.

-Алтан Дорнод Монгол компанийн тусгай зөвшөөрлийг шалгасан уу?

-Анхан шатны шүүх дээр уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэсэн шийдвэр гарсан. Бид давж заалдсан. Давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал хянагдаж байгаа.

-Оюутолгой компанитай холбоотой гэрээг эргэж харах асуудал яригдаж байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу?

-Хэнд ч хардах эрх байгаа. Тийм учраас л шалгаж байгаа байх. Миний хувьд Оюутолгойн эхний гэрээг муу болсон гэж боддоггүй. Үүнээс үүдээд Оюутолгойн хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсэх вий гэдгээс эмээж байгаа хүмүүс бий.

-Хөшөөтийн уурхайн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөшөөтийн уурхай дээр өөрийн биеэр очиж танилцсан. Зам харгуйн бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байдаг юм билээ. 21 аймгийн удирдлагуудтай УУХҮЯ-ны зүгээс жил болгон гэрээ хийж ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүргүүлнэ.

-Газрын тосны үйлдвэрийн ажлыг ахиулж чадах уу?

-Энэ үйлдвэрийг Ерөнхий сайд бүрэн дэмжиж байгаа. Нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих талаар Энэтхэг улстай ярьж тохироод явж байгаа.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ингээд өөрийнхөө тэнэгийг харуулаад л байгаа юм даа. Баярыг ч өмөөрөх өнгө харагдаад байх шиг

    0 0 Хариу бичих
  2. заа яахвээ яахавдээ

    0 0 Хариу бичих
  3. Ene opk yugaa meddeg yum. Er n enuunees arai bolovsroltoi hun oldoogui l yum bh da. Mongol uls er n haashaa l yavaad baina da chaavaas gej.

    0 0 Хариу бичих
  4. ЯРЬДАГ БӨХ

    0 0 Хариу бичих
  5. ОТ гэрээ саын болсон гэж ярьдаг Сайд?

    0 0 Хариу бичих