Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл байнгын хорооны босго давсангүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.НямдоржУлстөрчид ой санамжаа мартаад байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эдийн засаг хүнд байна гээд бүх хүүдийн 40 хувь нь сар бүр 20 мянган төгрөг олгох тогтоолын төсөл боловсруулж, УИХ батлахад З.Энхболд та байсан биз дээ. Одоо улс төр хийхээ болих хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед тийм төсөл оруулсан нь үнэн. Гэхдээ тэр үед бид энэ саналыг дэмжилгүй, дэд сайдуудаа цомхотгож асуудлыг шийдэж байсан юм. Хүүхдийн мөнгө халамжийн биш, Монгол Улсыг өнөр өтгөн болгоход зориулагдсан. 2016 оны парламент хүүхдийн мөнгийг халамж болгочихлоо” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Улс орны эдийн засаг сайжрах үед хүүхдийн мөнгийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 82 мянган өрх толгойлсон эхчүүд байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийн зарим нь хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр шуудай гурилын үнэ хийж амьдарч байгааг мартаж болохгүй шүү" гэлээ.

Ингээд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл байнгын хороодын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Тиймээс хууль санаачлагчид тогтоолын төслийг хүргүүлэхээр тогтлоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. дэндүү хайнга бичих юм. Бүр хүүхэд хэмээх үг "хүүдий" болоод хувирчээ...

    0 0 Хариу бичих
  2. Баячууд 20 цаасаар бөгсөө арчдаг юм. Бас хүүхдэд нь 20 цаас өгөх юм гэнээ. бүү бялдуучилцгаа.

    0 0 Хариу бичих
  3. Oyunkhorol gishuund Bayarlalaa

    0 0 Хариу бичих
  4. Өөрсдөө идэх уухаа болохоор ой санамж нь орж гараад л байдаг биздээ. Хүүхдийн мөнгөнөөс эд нарт ашиглах юм байхгүй болохоор тэгж байгаа юм. Шуналтанууд.

    0 0 Хариу бичих
  5. Өөрсдөө идэж уухаа болиод улс орны ирээдүй болсон хүүхэд бүрт хөрөнгө оруулалт хийлдээ

    0 0 Хариу бичих