Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга нар “Дэлхийн цом”-д түрүүлэх болзол хангажээ

Х.Батсайхан


АНУ-д болж өнгөрсөн чөлөөт бөхийн эрэгтэй багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай бөхчүүд ОХУ-ыг орлон оролцоод ирсэн билээ. Манай баг зургадугаар байрт орсон амжилттайгаар тэмцээнийг өндөрлөсөн. Тэгвэл Якутскийн сэтгүүлч Петр Павлов хувийн дүн гаргасан бол ямар бөх медаль хүртэх байсныг тооцоолж гаргажээ. Түүний материал teamusa.org цахим хуудсанд ьавигдсаныг хүргэж байна.

57 кг: 1. Э.Бэхбаяр (Mongolia), 2. Юүки такахаши (Japan), 3. Георгий Эдишерашвили (Azerbaijan).
 

Э.Бэхбаяр ,Ю.Такахаши нар адилхан дөрвөн ялалт байгуулсан ч манай хүн 20 оноо авч, ганцыг алдсанаараа илүү гарчээ. Япон бөх 22 оноо авч, долоог алдсанаас гадна нэг удаа барилдалгүй ялалт авсан аж.  

61 kg: 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Mongolia), 2. Ахмедхаби Гвартазилов (Azerbaijan), 3. Риня Накамура (Japan)

Т.Түвшинтулга гурван удаа яласныхаа нэгд нь оноогоор цэвэр ялсан байна. Нөгөө хоёр нь хоёр, хоёр ялжээ.
65 kg: 1. Алехандро Вальдез (Cuba), 2. Логан Штейбер (USA), 3. Такуто Отогуро (Japan).
70 kg: 1. Жошгун Азумов (Azerbaijan), 2. Жеймс Грийн (USA), 3. Франклин Маррен (Cuba).
74 kg: 1. Жордан Барроуз (USA), 2. Юүки Фүжинами (Japan), 3. Тарзан Майсурадзе (Georgia).
79 kg: 1. Кайл Дэйк (USA), 2. Сакен Айтжанов (Kazakhstan), 3. Сосукэ Такатани (Japan).
86 kg: 1. Дэвид Тэйлор (USA), 2. Александр Гостиев (Azerbaijan), 3. Юриески Торребланко (Cuba).
92 kg: 1. Давид Марсагишвили (Georgia), 2. Асланбек айборов (Azerbaijan), 3. Илисхан Чилаев (Kazakhstan).
97 kg: 1. Кайл Снайдер (USA), 2. Гиви Мачарашвили (Georgia), 3. Роман Бакиров (Azerbaijan).
125 kg: 1. Даулет Шабанбай (Kazakhstan), 2. Жамаладдин Магомедов (Azerbaijan), 3. Ник Гвиаздовски (USA).
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. шал арчиж арчиж ирчихээд, шал худлаа ор байхгүй юм санаанаасаа зохиож тэгсэн бол ингэсэн бол гээд ичдэггүй юм байх даа энэ чөлөөтийн шалны алчуурууд

    1 0 Хариу бичих