Нэг удаагийн гүүрэн гарц буюу Монголоор дуусах моод

Замын цагдаагийн газрын хажуугийн уулзварыг өргөтгөн гүүрэн гарц барих ажил эсэргүүцэл, талцал, маргаан, шүүмжлэл дагуулсаар эхлэв. Өчигдөр буюу даваа гаригаас уг уулзвараас урагш буюу “Home plaza” төвөөс Нарны зам хүртэлх уулзварын авто машины хөдөлгөөнийг хаалаа. Үүнээс болж өнөөдөр хотын төв болон туслах замууд таг түгжрээ болов. Цаашид энэ зунжин ийм түгжрэл дунд нийслэлчүүд уур бухимдлаа барах нь тодорхой.

Нэг хэсэгтээ түгжрээд дараа нь түүнийг бүрмөсөн мартах гэж байгаа бол яая гэхэв. Яаж ийгээд тэсээд зуны хэдэн сарыг өнгөрөөж болно. Гэтэл Замын цагдаагийн уулзварт барих гэж байгаа гүүрэн гарц нь даанч ирээдүйгүй эд учир олон хүн эсэргүүцэж байна. Яагаад ирээдүйгүй гэхээр энэ бол олон улс оронд туршаад, үр дүн бага болох нь амьдрал, практик дээр батлагдсан шийдэл. Өөрөөр хэлбэл Монголоор дуусах гэж байгаа моод юм.

Хотынхоо төвд шахуу гүүрэн гарц барьж олон түвшний зам тавиад түгжрэлийг бууруулна гэж мөрөөдөж байгаа бол том эндүүрэл. Эсвэл үүнийг мэдсээр байж асар их хөрөнгөөр гүүрэн гарц тавихаар зүтгэж байгаа бол хорлон сүйтгэх ажиллагаа болно.

Хотын хүн амын төвлөрөл суурьшил, авто машины механик өсөлт, үйлдвэр, үйлчилгээний газруудын нягтрал зэрэг олон асуудлаа шийдээгүй байж дан ганц гүүрэн гарц барьснаар замын түгжрэлээс сална гэж байгааг иргэд сар гаруйн өмнөөс хүчтэй эсэргүүцсэн. Тиймээс гарц биш гамшиг гэсэн хэлц үг хүртэл гарчээ.

Дэлхийн улс орнуудад ч ийм жишээ олон. Буруу төлөвлөсөн зам, гүүрэн гарцуудыг эсэргүүцэх хөдөлгөөнүүд ч бий болж, эрх баригчдын алдаатай бодлогыг засч залруулж байжээ.

АНУ-ын Орегон мужын Портланд хотын дундуурх гүүрэн гарц бүхий төв замыг нураасан нь 1970-аад онд дуулиан тарьж байсан бол Испанийн Мадрид, БНСУ-ын Сөүл хотууд ч Портландын сургамжийг давтаж хотынхоо төв замууд дээрх гүүрэн замыг нурааж ногоон байгууламж болгож байсан нь саяхны түүх билээ.

Ийнхүү олон улсад 40 гаруй жилийн тэртээгээс туршигдан, үр ашиг бага гэдэг нь тодорхой болсон гүүрэн гарцыг монголчууд өнөөдөр нийслэлдээ турших гэж байна. Эрүүл ухаанаар бодоход энэ бол бодлогын ухралт, төлөвлөлтийн алдаа юм. Дөрөвхөн эгнээтэй баригдах энэхүү гүүрэн гарц 42.3 сая доллар буюу асар өндөр өртөгтэй. Энэ хөрөнгийг зөв зүйлд зарцуулъя гэвэл оновчтой шийдлүүд олон л байна.

Хамгийн наад зах нь хот дундуур өнгөрдөг төмөр замыг нүүлгэн шилжүүлэх. Өөрөөр хэлбэл төмөр замыг нийслэл хотыг тойруулан тавих. Энэ талаар “Богд хаан төмөр зам” гээд бэлэн төсөл бий. Уг төслийн эхний гэрээ хэлцэл  хийгдэж ч байсан. Энэ дагуу хотын төвөөрөө галт тэрэг явдаггүй болгочих юм бол замын түгжрэлд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Төмөр замын трассыг чөлөөлөөд асар өргөн зам барих гэх мэт өргөн боломж нээгдэнэ. Үүний зардалд дээрх 42 сая ам доллар хангалттай хүрэлцэнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Хот дундуур дайран өнгөрч байгаа 40 гаруй км төмөр замыг хотыг тойрон Богд хан уулын урдуур өнгөрдөг болгоход нэг км төмөр замын өртөг нь нэг сая долларт багтах ажээ.

Төмөр замыг хотоос гаргахгүйгээр шийдэх гарц ч бэлэн байна. Таны харж байгаа энэ зураг бол БНХАУ-д хийгдэж байгаа бүтээн байгуулалтын нэг хэсэг нь. Хот дундуур өнгөрдөг төмөр замаа газар доогуур туннелиэр явуулах технологийг ашиглан түгжрэлийг, төмөр замын асуудлыг ч давхар шийдэж байна.

Дэлхий нийтээрээ ийм технологи нэвтрүүлээд 30-40 жил болчихоод байхад бид хамгийн хоцрогдсон, бас алсаа бодоогүй шийдлийг сонгож байгаа нь хачирхалтай. Дэлхийтэй хөл зэрэгцэж чадахгүй юм гэхэд, 30-40 жилээр хоцорч болмооргүй юм.

Зөв, оновчтой энэ мэт шийдэл байсаар байхад хотын төв рүүгээ улам л олон машин шавуулах зорилготой гүүрэн гарц барих нь чилээрхсэн хүний өвчнийг нь оношлолгүйгээр допинг тариад байгаатай агаар нэг юм. Допинг, гүүрэн гарц хоёр адилхан түр зуурынх. Дараа дараачийн уршиг гамшиг нь ч бас адилхан.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Энэ АН хан илүү юм хийчихвий гээд ухаан алдаж шээс нь гоожих юм аа өөрсдөө хийж чадаагүй байж дуугуйл сууж бай

    0 0 Хариу бичих
  2. Би лав эсэргүүцэхгүй энд барьж болохгүй гэсэн ямарч үндэслэл алга. Гадны жишиг ямар хамаа байна аа тэд нар чинь олон жилийн дараа шинэчлэл хийх шаардлагатай хотоо дагаад урсгал зардлаа шингээж улам илүү сайжруулж байгаа юм. Миний хувьд барих шаөрдлагатай л гэж бодож байна

    0 0 Хариу бичих
  3. Priusin tatvarig nemee. Busdin hurungiig hairlahgui davarsan garuud. Duremgui denduu buduuleg jolooch narig tsooruuleh heregtei.

    0 0 Хариу бичих
  4. Guurneesee baishin toirch buudag delhiid bhgui guuren zam tavigdaj onigoo boloh ni dee. Ichihgui malnuud yum daa

    0 0 Хариу бичих
  5. энэ гүүрэн гарц хэрэггүй гэдэгийг ямар ч тэнэг хүн ойлгоно шүү дэ 60 тэрбумынхны хийж байгаа ажил бишүү

    0 0 Хариу бичих
  6. Нэг бүтээн байгуулалтын ажил ярихад, эхлүүлэхэд, манай монголын оркууд бүгд гэнэт ухаантнууд болчихоод тал талаас шүүмжлээд, бүр жагсаад эхэлцгээдэг. Уг нь, хүн бүрийн буюу 3 сая хүний хүсэл бодлыг тусгаад улс орны бүтээн байгуулалтыг хийнэ гэвэл хэзээ ч тийм юм байх боломжгүй. Тийм учраас л, орчин үеийн соёлт бөгөөд шинжлэх ухаант хөгжсөн ертөнцөд хүмүүс өөрсний төлөөлөл болгож хамгийн авхаалжтай, ухаантай, туршлагатай хүмүүсээ сонгоод, улмаар цөөхөн сонголт дунд асуудлаа шийдээд яваа гэсэн зохион байгуулалттай улс орон явдаг. Мэдээж хэрэг чиглэл чиглэлээр мэрэгшсэн байгууллагууд, институцууд,компаниуд мэрэгжлийн оролцоогоо нийлүүлнэ. Ийм байхад 7 буудлын Должид авгай, 100 айлын зүрх Гамбаа, универсал бөгөөд сэтгэцийн өвчтөн цэнхэр Цэрэн гэх мэт оркууд их "мэддэг"-ээ гайхуулж тэртээ тэргүй оюуны доройтолд орсон ард түмний толгой эргүүлэн тэнэгтэцгээхээ хязгаарлаж урд урдах ажлаа хийгээд явбал дээр байна. Мэдээж хэрэг Төр засагт боломж бололцоо гарвал л идэж уучих гээд байдаг нөхдүүдийн балгаар бүтээн байгуулалт бүрийн ард ямар нэг идсэн уусан булхайцсан юм байх ёстой гэж хар аандаа тааж дайран давшлаад байгаа бол ер нь ойлгож байна. Гэхдээ л...

    3 0 Хариу бичих
  7. Нэг дээд сургуулийг хотоос зайтай хотхон бариад гаргах хэрэгтэй байсан юм даа. Тис ч юмуу миус. Хотын түгжрэл арай бага болох байлаа. Лалар гэжэ

    0 0 Хариу бичих
  8. МАН ууган нам гэх мөртлөө засгийн эрх авахаараа яагаа ийм эсэргүү бодлого явуулж байдаг юм бэ та нар идэж ууж боллоо ш дээ үхэхээрээ оймс ч авч явж чадахгүй үр хүүхдүүдэд чинь муу юм болно улсаа хөгжүүлэх юу ч хийж чадахгүй бол зүгээр хар пиараа хийцгээгээд л явж бай арай хохирол бага тусах байх

    0 0 Хариу бичих
  9. МАНгарууд ингэж л мөнгө хусдаг юмдаа.

    0 0 Хариу бичих
  10. p.i.z.d.a yumaa ene shiidver gargaj bgaa nohduudiig yah veee bur bagtarch uhmeer snagdaad bhiin.alchmaar bn shuu erguu gologuudiig

    0 0 Хариу бичих
    • yahleeree iim teneg nohduud shiidver gargach bolj chaddiimbee utga algaa novsh gj

      0 0
  11. Tomor zam barixad erdoo 1km ni xagas say $ boldog, tootsoogui bitgii bicheerei

    0 0 Хариу бичих
    • tegvel bur baga yum bna shde tiimee naiz aa

      0 0
  12. Ene uneheer yavuurgui arga. Darga nar mongo tsavchih gej zutgeed bna. Zamiin tsagdaagaas uragsh yavsan zamiin egneeg orgotgoj bolno, hajuugaar ni heden nuhen garts hiigeed asuudal shiidej bolno shuu dee. Hotiin zahirgaaniihnii tolgoi ajilladaggui yum bolov uu. Bas guuren garst barisan ch gesen tuunees tsaashih busad uulzvaruud bur iluu tugjirne. Tm ees ene huvilbariig bid demjihgui ee. Tsogtsoor ni hyamd shiideh oor arga oloh heregtei

    1 0 Хариу бичих
  13. нийтийн тээвэртээ л илүү сайн анхаарал хандуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн түвшинд нийцүүлж хөгжүүлэх хэрэгтэй дээ, мөн явган хүний замыг ч гэсэн ... тэрнээс биш хувийн машинууд одоо нэмэгдэхээс биш буурна гэж байхгүй, тийм болохоор түгжрэл буурна гэж байхгүй юм шиг бна, харин ч нэмэгдэх байх ...

    0 0 Хариу бичих
  14. Угаасаа монголд улсын эрх ашиг гэж байхгуй, бизнесийн булэгуудийн эрх ашиг л гэж бий. Хэдэн компани 40 сая долларын ажил авах нь л чухал. Утаагуй зуухны бизнесийн нэг хувилбар. Тугжрэл шийдэгдэх эсэх нь огт сонин биш. 22 баянзурх товчоо эсвэл хан уул 7 буудал хооронд тасралтгуй давхидаг замын сулжээ бол оор хэрэг

    0 0 Хариу бичих
  15. Ter hesgiin zamiin asuudliig ingej shiideh bus harin ene hurunguur hotiinhoo goloor bairalsan tumur zamiin trassiig holduulah gadagsh telehn hamgiin zub. Gol zamiin bugluruun tumur zamiin ogtloltsoh hesegt garch bgag hen buhen medej bga. Guuren garts barih ajil zubhun turiin erh medelten gahainuudiin mungu ugaah arga.

    3 0 Хариу бичих
  16. Анхнаасаа түгжрэл үүснэ гэж сануулж авто машины дугаар хязгаарлалт тэнш сондгой болгохыг болиулчхаад одооо юун хачин юм ярьцгаагаад байгаан

    0 0 Хариу бичих
  17. 2,3,4-р цахилгаан станцуудын нүүрсийг онгоцоор тээвэрлэдэг болох уу?? Эс бөгөөс нүүлгэх үү??? Мөрөөдөхөд ч хэцүү юм бичих юм даа.

    0 0 Хариу бичих
  18. Tomor zam barixad erdoo 1km ni xagas say $ boldog, tootsoogui bitgii bicheerei

    2 0 Хариу бичих
  19. baahan deed surguuli togsood amidralaa ch avch yavj chadahgui hamraa uhaad l busdiig muulaad l suuj baidag orkuud neg muulah sedevtei bolov uu.

    0 0 Хариу бичих
  20. Yag zuv.bogdhaan tumur zamiin tusuld bas ene jil ehluulne geed 20 gariu terbumiig tusuvlchihsn bgaa.

    0 0 Хариу бичих