Харви Вайнштейний талаар мэдээлсэн сэтгүүлчид Пулитцерийн шагнал хүртлээ

Холливудын нэрт продюссер Харви Вайнштейн эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэрэг болон Холливуд дахь бэлгийн дарамт сэдвээр дагнаж, олон хэргийг илчлэн сурвалжилсан “New York Times”, “New Yorker” сэтгүүлийн сурвалжлагчид чөлөөт сэтгүүлзүйн дээд шагнал “Пулитцер”-ийг хүртлээ.

Дээрх сэтгүүлчдийн гавьяагаар Холливуд дахь ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг олон нийтэд ил болж, улмаар “Ме Тоо” хэмээх хөдөлгөөн болж өргөжин дэлхий нитийг хамарсан юм. Үүний дүнд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж, тодорхой дэвшилд хүрсэн гэж үзэн уг шагналыг олгожээ.

Пулитцерийн шагнал олгох хорооны зохицуулагч Дана Кандеди дээрх сэтгүүлчдийн хөдөлмөөрийг “Жоди Кантер, Меган Тейхигийн удирдлагад ажилладаг дээрх хоёр сэтгүүлийн баг хамт олон баян, нөлөөтэй секс араатнуудын бузар булайг илчилж, тэсрэлт хийж чадсан” хэмээн үнэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Untaagaaraa shivsen yum uu? Aldaatai bichsen baih yum? Eagle.mn

    0 0 Хариу бичих