Украины бөхчүүд ЕАШТ-д оролцохоор болов

Украины Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Игорь Жданов ОХУ-ын нутаг дэвсгэрт болж байгаа бүх тэмцээнд тамирчдаа оролцохыг хориглосон тушаал гаргасан билээ. Үүнээс үүдэж тус улсын бөхчүүд ОХУ-ын Каспийскэд болох насанд хүрэгчдийн ЕАШТ-д оролцохгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны тэргүүн Ненад Лалович Украины эрх баригчдыг буруутгаж, энэ сарын эхээр Киевт болох өсвөрийн ЕАШТ-ийг зохион байгуулах эрхийг нь цуцалж, Македон улсад шилжүүлсэн. Хэрэв Украины бөхчүүд Дагестанд болох ЕАШТ-д оролцохгүй бол ДБНХ-оос тус улсын тамирчдыг тодорхой хугацаагаар тэмцээнд барилдах эрхийг нь хасч магадгүй байдалд хүрээд байсан юм. Харин Украины спортын сайд Жданов шийдвэрээ дахин нэг харж, бөхчүүдээ ЕАШТ-д оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)