"Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох 51 тэрбум төгрөгийн шүүх хурал 14.00 цагт болно

Төрийн банкны нэхэмжлэлтэй "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох 51 тэрбум төгрөгийн асуудлаар шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр болно. Шүүх хурал 14 хоногийн өмнө товлогдсон байсан ч уг хэрэгт холбогдогч Ш.Батхүү өөрийн биеэр оролцох хүсэлтийг гаргасан тул ийнхүү хойшлуулаад байсан юм.

Түүнийг хорих ангиас түр ирж шүүх хуралд оролцоно, эсвэл онлайнаар холбогдож оролцоно хэмээн эх сурвалж мэдээллээ. Төрийн банкны зүгээс уг 51 тэрбум төгрөгийг Г.Алтжингийн хүү Эдуард Сүрэнд гаргаж өгөх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү шүүхэд хандсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)