Чех улс өвлийн спортын ордон барихад дэмжлэг үзүүлнэ

Х.Батсайхан


Монгол Улс хиймэл мөсөн талбай бүхий өвлийн спортын ордонтой болоход Чех улс бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд Г. Э. Бродски энэ талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр өөрийн улсынхаа Хоккейн холбоо болон бусад байгууллагуудад энэ асуудлыг тавьж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Битүү дээвэртэй, хиймэл мөстэй өвлийн спортын ордон баригдах асуудал олон жил яригдаж байгаа ч тодорхой асуудлуудаас болж өдийг хүртэл баригдаагүй. Хэрвээ ордон баригдвал шайбтай болон бөмбөгтэй хоккей, тэшүүр, шорт трек, уран гулгалтын спортын хөгжилд үнэлж баршгүй нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. дашрамд дурдахад, өвлийн спортын ордон баригдах асуудал гадаадын бус, дотоодын шалтгаанаар бүтэлгүйтэж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ийм ордонг манай өөрсдөө санаачлаад хийж болно шүү дээ.Гадны улс орноор хийлгэхээр бас л зээл тусламж болоод явчихна шүү дээ.

    0 0 Хариу бичих