Ж.Мөнхбат: Хариуцсан яамандаа хувийн компани шигээ ханддаг сайд нар байна

Eagle.mn


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өмнөх Засгийн газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж явсан. Тиймээс ч тэрээр "Өдрийн сонин"-ы сэтгүүлчид ярилцлага өгөхдөө сайд нарын ёс зүйн тухай асуудлыг хөндөж, "Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сайд нар байгаа тухай ярьжээ.

Тэрээр,  "Зөвхөн ёс суртахуун дээрээ биш, үйл ажиллагаан дээрээ зарчим алдаж байгаа хүмүүс их байна. УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд ч бий.

Хариуцсан яам, салбараа хувийнхаа компани мэт хандаж ажилладаг сайд нарын тухай сүүлийн үед нийгэм, хэвлэлийнхэн, Их хурлын гишүүд дунд ярьж байна. Албан тушаал мөнхийн зүйл биш. Цаг зуурын үүлэн чөлөөний нар шиг зүйл. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх зүйл дээр суучихаад өөрийгөө мөнхийн гагнуулчихсан мэт бодохоороо л буруу болдог. Үе үеийн төрийн түүх бидэнд үүнийг ойлгуулдаг шүү дээ. Тиймээс Засгийн газрын зарим гишүүд энэ байдлаа цаашид засах ёстой. Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сураг дуулдах юм. Энэ үнэн бол, ийм хандлагаар ажиллах юм бол цаашаа явахгүй ээ.

Угаасаа албан тушаал мөнх биш. Өнөөдөр байдаг маргааш байдаггүй зүйл. Өчигдөр өөр хүн сууж байсан, өнөөдөр өөрөө сууж байгаа, маргааш өөр хүн сууна, нөгөөдөр бүр өөр хүн суудаг байхгүй юу. Ийм л зарчимтай. Тиймээс улстөрч хүн зарчим барьж, ийм зүйл дээр анхаарч ажиллах ёстой" хэмээн ярьжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Танай МАНгийн л пяцитакууд л байгаа биздээ

    0 0 Хариу бичих
  2. ЕС-тайгаа бөгс бөөрөөрөө хүртэл холбоотой гэгддэг Сарангэрэл сайд ЭМЯ-г алж байна ш дэ. Худалдан авалтын газарт ажиллаж байсан хүүгийнхээ жолооч байсан залууг Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьж, бас нэг ХАГ-т ажиллаж байсан найзыг нь Хуулийн хэлтсийн даргаар тавьж, тэр нь тэндээ нэг өрөөнд хамт суудаг байсан хүүхнээ ахлах мэргэжилтнээр авчрав. Арай ч дэ, ЭМЯ эдний гэр бүлийн Стимо боовны үйлдвэр биш биз дэ. Бүүр болоогүй ээ, Санхүүгийн газрын даргын түр хорлон гүйцэтгэгчээр авчирсан Содномжамц гээчид Төрийн нарийнийг хавсруулав - төрийн жинхэн албан хаагч биш түр хорлон гүйцэтгэгч Төрийн нарийний үүрэг гүйцэтгэж болдиймуу? Арай л дур зоргоороо авирлаж байгаам бишүү гахай чинь?

    0 0 Хариу бичих
  3. Засгийн газар байгуулагдаад яамдын сайд нар томилогдсон өдрөөс л халаа солионы ажил эхэлдэг шүү дээ.Сайдаар ажиллах хугацаандаа харьяа бүх газрууддаа ах дүү хамаатан садан танил талаа бүгдийг чихэж оруулдаг.Энэ бол манай төрийн албаны завхрал болж байна.Үүнийг л таслан зогсоох шаардлагатай .

    0 0 Хариу бичих
  4. Bolobsrolin uam, Zam teebriin uam

    0 0 Хариу бичих
  5. Зүгээр л Ми Энхболд Женкотой Нямдорж Хүрэлбаатар нарыг огцруулхаар тохиролцсон гээд хэлчихнэ биз.Том хэргүүд,ТӨК-н санхүүгийн шалгалтуудтай холбоотой гэсэн биз дээ! Жүжиг тавиад.

    1 0 Хариу бичих
  6. Ч.Хүрлээ хамаатан садан туслах сонгуульд ажилласан хүмүүс найзуудын хүүхдүүд гээд баахан хувийн сураггүй сургуулийн боловсролтой хүмүүсээ гадаадын төслүүд, төрийн өмчит компани, банк, яам агегтлагт шахаж байгаа.

    0 0 Хариу бичих
  7. Мөнхбат гишүүн маш зөв хэлжээ .удирдах ажилтан бүр үүнйиг яагштал мөрдөх хэрэгтэй .энэ хурган дарга нарт их хамаатай.

    0 0 Хариу бичих
    • ккк.Найрагч Мөнхбат өөрөө ямар байлаа?

      0 0