Байт харвааныхан Японд бэлтгэл хийнэ

Eagle.mn


Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, Японы Оказаки хотын дарга Үчидо Ясүхирог хүлээн авч уулзан санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголын байт харвааны баг (хоёр дасгалжуулагч, найман тамирчин) Аичи мужийн Оказаки хотод хамтарсан бэлтгэл сургуулилт хийх юм. Хоёр жилийн дараа зуны олимпийн наадам болох улсад хамтарсан бэлтгэл хийх болсон нь баг тамирчдын амжилтад тун ач холбогдолтой болохыг холбоог төлөөлсөн албан хүн үзэж байна. Манай баг тамирчид бэлтгэлд хамрагдахын сацуу есдүгээр сарын 15, 16-нд тус хотод болох байт харвааны олон улсын тэмцээнд оролцох бөгөөд хамтарсан бэлтгэл хэр үр дүнтэй болохыг тэндээс харж болох юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)