ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Дөрөвдүгээр сарын 17

Олон үедээ цусны цагаан бөөм өвчнийг удамшлуулсан хатан хаан Виктория

Дэлхийн гемофилийн өдөр

Жил бүрийн дөрөвдүгээр 17-ны өдөр олон орнууд Дэлхийн гемофилийн холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээнд нэгдэн Дэлхийн гемофилийн өдрийг (World Hemophilia Day) тэмдэглэж байна. Арга хэмжээний зорилго нь олон нийтийн анхаарлыг энэ эдгэшгүй цусны цагаан бөөмийн өвчинд хандуулах зорилготой юм. Зарим нэг дүгнэлтээр өнөөдөр энэ өвчнөөр дэлхийн 400 мянга орчим хүн тэдний тоонд 10 мянган эрэгтэй хүний  нэг нь өвчилж байна. 

1492-Испаний хаан Фердинанд хатан хаан Изабелла хоёр Христофор Колумбын “Энэтхэгт” хийх усан замын аянг мөнгөөр дэмжих гэрээг түүнтэй байгуулав. 1485 онд өөрийн санааг Кристофор Колумб хатан хаанд танилцуулсан боловч Изабелла мавруудтай байлдаад завгүй байлаа. Үүнээс таван жилийн дараа л Колумб хатан хааны өөрийн санаандаа итгүүлж чаджээ. Колумб Энэтхэг хүрээгүй боловч Америкийг нээсэн билээ.

1521-Католик шашны төлөө тэмцэгч Мартин Лютерыг шүүх ажиллагаа эхэлжээ. Тэрээр сүмээс тогтоосон зарлигыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүгдсэн юм.
1524-Италийн нэрт аялагч Жиованни да Верраццано одоогийн Нью-Йорк хотын эрэгт хүрчээ.

 АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг төржээ

Бенжамин Франклин1706 оны нэгдүгээр сарын 17-нд Массачусетс мужийн Бостон хотноо төржээ. Түүнээс гадна тэднийх 16 хүүхэдтэй байсан учир Франклин сургуульд суралцаж эхлээд эцэг нь төлөх мөнгөгүйгээс завсардсан байлаа. Тэр 10 настайгаасаа хэвлэх үйлдвэрт дараа нь лаа хийдэг урланд ажиллажээ.

1727 онд тэрээр өөрийн хэвлэх үйлдвэрийг байгуулан «Пенсильванийн сонин» ба «Хөөрий  Ричардын цоморлиг» гэсэн хэвлэлүүдийг эрхлэн гаргаж  байлаа. Тэрээр европын хэд хэдэн хэл мөн латынь хэлийг бие даан сурчээ. Цахилгааны үзэгдлийг сонирхон хэд хэдэн зохиомжийг энэ салбарт хийсэн байлаа. Аянга зайлуулагч, биофокалийн нүдний шил, цахилгаан бялт зэрэг нь түүний бүтээл юм. Мөн тэрээр зуны цагийн санааг анх гаргажээ. Тэрээр олон академийн гишүүнээр сонгогдсон байлаа.

Франклин АНУ-д анхны нийтийн номын санг нээж, Америкийн гүн ухаантнуудын нийгэмлэг ба Пенсильванийн эх сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчдийн нэг юм.

“Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж битгий хойш тавь”, Цаг бол мөнгө”, “Сайн нойрсон гэвэл орондоо цэвэр сэтгэлийг авч ор” гэх мэтийн цуутай онч үгүүд нь түүнийх юм. Франклин урт наслаад үр бүтээлтэй амьдралыг өнгөрөөн 1790 оны дөрөвдүгээр сарын 17-нд Филадельфи хотноо таалал төгсчээ.

1861-Америкийн Виржиниа муж Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч Эх газрын Америк улсад нэгдсэн найм дахь муж болов.

Снукер бильярд зохиогджээ

1875-өнөөгөөс 143 жилийн өмнө Энэтхэг төвийн Жабалпур хотын Британийн колонийн корпусын офицеруудын гуанзанд бильяардын шинэ төрөл “снукер” гарч иржээ. Түүнийг хурандаа Невилл Чемберлен шинэ тоглоомдоо пул бильярдын өнгөт бөмбөгүүдийг авч тусгай байрлалд байрлуулан дараалалтайгаар тоглолж эхэлсэн нь уг тоглоомын эхлэл байв. “Снукер” гэдэг үгийг ч тэр бас үүсгэсэн гэнэ. Тэр нь “анхны жилдээ алба хааж байгаа кадет” гэсэн утгатай аж. Хамгийн анх нуугдсан өнгөт шарыг цохих хүнд байдалд орсон офицерийг Невилл “снукер” гэж нэрлэснээр энэ нэр уг тоглоомд  тогтон үлджээ. Эхлээд Энэтхэгт байсан офицерүүдийн дунд дэлгэрсэн уг тоглоо дараа нь Англид орж ирсэн ба 1891 онд өнгөөгийн оноог тоолох журам тогтсон байна.

1895-Шимоношикийн гэрээнд Япон Хятадын тал гарын үсэг зурснаар Хятад-Японы нэгдүгээр дайн өндөрлөв.
1907-Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн амжилт тогтоожээ.
1912-Лена мөрний эрэгт бүглүү тайгад алтны уурхайн 3000 ажилчдыг цагдаагийнхан буудсан хэрэг Оросыг доригоов. Ажилчид дарга нарынхаа дарамтын тухай гомдол гардуулах зорилготой байсан гэнэ. Тэдний 270 нь алагдаж 250 нь шархадсан байлаа. Зөвлөлтийн албан ёсны намтраар энэ үйл явдлын улмаас Владимир Ульянов “Ленин” гэсэн намынхаа нууц нэр авчээ.
1941-Дэлхийн II дайн: Югославын хаант улс Германид бууж өгөв.
1946-Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.
1969-Иорданы харьяат Сирхан Сирхан гэгчийг ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн аллагад оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ.
1971-Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагдав.
1975-Кампожийн нийслэл Пномпень хотод чяналтаа тогтоогоод байсан Кхмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгснөөр Камбожийн иргэний дайн өндөрлөжээ.
1982-Канад улс үндсэн хуулийнхаа дагуу төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.
2005-Шанхай хотод Японы зоогийн газруудыг жагсагчид сүйдлэв. Японы сурах бичгүүдэд дэлхийн хоёр дайны түүхийг буруугаар гаргасан гэж Хятад Японы эсрэг эсэргүүцлийн ажиллагаанд авсан байлаа.
2014-АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн Кеплер хиймэл дагуул нарны аймгаас хол өөр одны системд дэлхийтэй төстэй гараг байгааг илрүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)