Монтенегрод ерөнхийлөгчийн сонгууль болжээ

А.Санчир


Өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 15-нд Монтенегро улсад ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болжээ. Энэ нь тус улс 2006 онд тусгаар тогтносноос хойшхи гурав дахь удаагийн  ерөнхийлөгчийн сонгууль юм байна. Сонгуульд Монтенегрогийн ерөнхий сайд асан, Социалистуудын Ардчилсан намын дарга Мило Джукановик зэрэг долоон  нэр дэвшигч өрсөлджээ.

Энэ удаагийн сонгуульд 1214 санал хураах цэг гаргаж, бүртгүүлсэн  сонгогчдын 64 хувь нь санал хураалтад оролцжээ. Урьдчилсан дүнгээс үзвэл Мило Джукановикийг дэмжсэн санал 54 хувьд хүрч, бусад нэр дэвшигчдээс үнэмлэхүй илүү байгаа учраас Монтенегрогийн шинэ  ерөнхийлөгч болох өндөр магадлалтай  байгаа ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)