Оюутолгойн далд уурхайн анхдагч бутлуурын дээд хэсгийн нээлт боллоо

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжүүлэхийн тулд хэд, хэдэн байгууламж шаардлагатай. Чулуулгийг туузан дамжуургаар гадарга руу зөөвөрлөх бутлагч цэг буюу том хэмжээний малтлага хамгийн чухал үүрэгтэй. Далд уурхайгаас гарсан түүхий эдийг туузан дамжуургаар гадаргуу руу зөөвөрлөж болохуйц хэмжээнд хүртэл бутлах анхдагч бутлуурын дээд камерын нээлт боллоо.

Анхдагч бутлуурын малталт нь дэлхийн хамгийн анхны, том малталт юм

Гүний уурхайн хэмжээнд хоёр үндсэн бутлуур байгуулагдана. Үүний анхны бутлуурын дээд камерын малталт хийгдэж дууслаа. Олборлолтын түвшинд хүдэр нураалт хийгдэж эхэлсэн үед нураалтаас гарсан зэсийг газрын гадарга руу конвероор тээвэрлэх боломжтой болтол нь жижиглэх бутлуурыг ажлыг энд хийх юм.

Анхдагч бутлуур бүрэн ашиглалтад орсноор гүний уурхайг бүрэн хэмжээнд өргөтгөх, зэсийн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамгийн чухал ач холбогдолтой. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд байрлах тус бутлуурын өндөр 46 метр байх бөгөөд хоногт 96 мянган тонн хүдэр бутлах хүчин чадалтай юм. Энэ нь одоогийн хүчин чадлаас ойролцоогоор 24 дахин их бүтээгдэхүүн боловсруулна гэсэн үг юм.

Бутлуурын барилгын ажил 2020 оны зургаадугаар сард дуусаж бүрэн ашиглалтад орох аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)