Аутизмын эмгэгтэй хүү сураггүй болоод 14 хонож байна

Төмөрбаатар овогтой Цогт 16 настай, 2018 оны 04-р сарын 02-ны оройн 19:20 цагийн үед гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Гарч явах үедээ цээжин хэсэгтээ цэнхэр куртикатай, цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай гарсан. 

Гадаад байдал, шинж тэмдэг:

 165-170 см өндөртэй, хар богино халимаг үстэй, туранхай, цайвар шар царайтай, онигор нүдтэй, нүүр хүзүүний арьс хуурайшилттай, харшил тууралтын сорвитой, бөгтийж явдаг. Тус хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй тул хүнтэй харьцах, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг. Энэ хүүхдийг харсан үзсэн хүн байвал доорх утсаар холбоо барьж тусална уу.

Утас: 102, 99084995, 96594995, 99599956, 96634995, 99082039


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)