Монголын холимог тулааны гал гарсан үдэш MGL-1 fight

Eagle.mn


Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо чансаа ахиулах " MGL-1 Fight Night №2" тулааныг зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 19-нд 19 цагаас спортын төв ордонд болно. Тулааны үдэш нийт 14 шилдэг тулаанчийн өрсөлдөөнтэй 7 тулаан болох бөгөөд Оргил тулаан 77 кг жинд Шандас дожо ТУНГАА ТЕАМ тамирчин Ховд аймгийн харьяат Б.Энх-Оргил, Төрийн Тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Даваабаяртай нударга зөрүүлнэ.

№2 Нэг номерийн төлөөх 52 кг жингийн тулаанд Хөх чоно клубын тамирчин Ц.Батнасангийн эсрэг Ширэн бээлий клубын тамирчин А.Аюуштай хүч үзэх бол 66 кг жингийн тулаанд Ширэн бээлий клубын тамирчин Ц.Баяржаргал, Гардио ММА клубын тамирчин Ариунбаяртай тулалдана. Ц.Баяржаргалын хувьд холимог тулааны төрлийн тулаанд анх 2017 оны "Мастер тулаанч" реалити шоунд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж хоёрдугаар байранд шалгарч байсан юм. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зууралддаг аврага арслангууд жудочидтойгоо сүүдэр нь ч байдаггүй ээ гэж.

    0 0 Хариу бичих