В.Путин, Хассан Рохани нар Сирийн асуудлаар ярилцжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр Ираны ерөнхийлөгч Хассан Роханитай утсаар ярьжээ. Тэд АНУ болон түүний холбоотон орнууд Сирид цохилт өгсөн нь олон улсын хуулийг зөрчсөн төдийгүй Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдэх ажлыг ноцтой хохироож буй хэрэг юм гэдэгт санал нэгдсэн байна.  

Кремлийн веб сайтад  мэдээлснээр ОХУ, Иран хоёр улсын ерөнхийлөгч нар АНУ болон түүний холбоотон орнууд Сирид цохилт өгсөн үйл явдлын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцжээ. В.Путин “Хэрэв НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа дахин гарахад хүрвэл олон улсын нөхцөл байдал хүндэрч, үймээн гарах нь зайлшгүй  юм” гэжээ. Хоёр тал бас Йемен зэрэг Ойрхи  Дорнодын улс орнуудын байдал, ОХУ Ираны хамтын ажиллагаа, худалдааг өргөтгөх талаар ярилцсан  байна.

Сүүлийн үед Сирийн нийслэл Дамаскийн Зүүн Гута дүүрэгт “химийн зэвсгийн халдлага”-ын хэрэг гарлаа гэж мэдээлжээ. АНУ-ын зүүн нутгийн цагаар 13-нд, АНУ-ын цэрэг Их  Британи, Францтай хамтран Сирийн цэргийн байгууламжууд руу цохилт өгсөн юм. 14-нд В.Путин “АНУ болон түүний  холбоотон орнууд Сирид цохилт өгсөн нь түрэмгий үйл ажиллагаа юм. ОХУ үүнийг хатуу  эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. munhnar eej

    0 0 Хариу бичих
  2. Оросууд аймаао хатуу эсэргүүцэж байна шүү

    1 0 Хариу бичих