“Хүрэл тулга” улсын уралдааны шилдгүүд тодорчээ

Монголын хүүхдийн ордон, Д. Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулдаг өсвөрийн авьяастны "Хүрэл тулга - 2018" улсын уралдаан болж өндөрлөжээ. Уг наадамд 56 сурагч оролцсоноос ахлах насны ангилалд Гран при шагналыг Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч М.Дэвээжаргал хүртсэн байна. Энэ насны ангилалд тэргүүн байрт Дархан хотын ЕБС-ийн 18-р сургуулийн 12А ангийн сурагч А.Марал, 2-р байрт ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны Монгол дунд сургуулийн 12-р ангийн сурагч Т.Аялгуу, 3-р байрт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Б.Мөнхзул, тусгай байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 10Б ангийн сурагч Б.Сүхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн 12В ангийн сурагч Н.Мөнхцэцэг нар шалгарчээ.

Дунд насны ангилалд Грани при шагналыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 8Б ангийн сурагч А.Жадамба хүртэж, тэргүүн байрт Орхон аймгийн ЕБ-ын 4-р сургуулийн 8А ангийн сурагч Н.Хулан, 2-р байрт ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны Монгол дунд сургуулийн 8-р ангийн сурагч Э.Судар, 3-р байрт Сүхбаатар дүүргийн “Үй Цай” сургуулийн 8А ангийн сурагч Б.Наранцэцэг, тусгай байрт Өвөрхангай аймгийн төвийн ЕБС-ийн 8-р ангийн сурагч Д.Дэрэм, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн 8А ангийн сурагч Б.Бат-Оргил нар тус тус шалгарсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)