Хөвсгөл аймагт түймэр гарчээ

Eagle.mn


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс өчигдөр 14:00 цагт хээрийн түймэр гарчээ. Улаан-Уул сумын 27 иргэн, хилийн цэргийн таван албан хаагч, Улаан тайгын хамгаалалтын захиргааны найман ажилтан хамтран өчигдөр 21:00 цагт уг түймрийг цурманд нь оруулсан байна. Урд шөнө Улаан-Уул суманд нойтон цас орж хоносноор түймэр бүрэн унтарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд өчигдөр 20:00 цагийн үед ойн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MUNHNAR EEJEE

    0 0 Хариу бичих