Вячеслав Володин: АНУ дэлхийн дайнд уриалж байна

ОХУ-ын төрийн Думын дарга Вячеслав Володин АНУ-ын пуужингийн цохилтод өртсөний дараа Сирид үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийжээ.

Тэрээр АНУ олон улсын харилцааны хэм хэмжээг эвдэн Сири улсад цохилт өгснийг шүүмжлээд, энэхүү үйлдэлдээ Европын улсуудыг татан оролцуулж байгаа нь сайн зүйлд хүргэхгүй гэжээ.

Тэрээр энэ үйлдэл нь цаашдаа дэлхий нийтийг татан оролцуулан, илүү өргөн хүрээг хамарч болзошгүйг анхааруулаад АНУ-ыг энэ үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)