УИХ-ын тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төсөл УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм. төсөлд ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас нь халахыг зөвшөөрсөн, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлууд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс санал гарч байсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн хуулийн төслийг эргэн харж, засах сайжруулах нь  зүйтэй  гэж санал нэгдэв. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр  УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийн байгууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HUUHDIIN MONGO UNDSEN HUULIIN SUUR

    0 0 Хариу бичих