Байгаль орчныг бохирдуулж байгааг эсэргүүцэн “зулын гол” болов

Х.Батсайхан


АНУ-ын нэгэн өмгөөлөгч хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд “зулын гол” болон амьдаараа шатжээ. “BBC News” энэ талаар мэдээллээ.

60 настай Дэвид Бакел Нью Йоркийн Брүүклины өргөн чөлөөнд дээрх үйлдлээ хийсэн аж. Эмч нар амийг нь аврах гэж оролдсон ч чадаагүй гэнэ. Тэрээр өөрийн үйдлийнхээ учрыг бичсэн захиа үлдээсэн төдийгүй байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг төрийн бус байгууллагад цахим захидал илгээж амжсан байжээ.

Дэвид Бакел нь олон жилийн ажлын туршлагатай, ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн байжээ.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)