“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Даваа гариг бүр уншигч таны гар дээр очдог “Үндэстний тойм” сэтгүүл энэ долоо хоногийн дугаартаа “51:49 буюу хуваагдлын монгол жор” гэсэн сэдвийг онцолжээ. Энэ дугаараас нийтлэлч Ч.Баяраагийн “Эв эвдсэн түүх”, нийтлэлч С.Сосоржавын “Гурван монголын нэг нь ядуу”, нийтлэлч Б.Батзаяагийн “Шийдэлд хүрдэггүй тэтгэврийн зээл”, нийтлэлч Х.Батсайханы “Дарь үнэртсэн долоо хоног” зэрэг нийтлэл, тоймуудыг уншаарай.

Мөн өнгөрсөн долоо хоногт Монголд болон дэлхий дахинд өрнөсөн халуун үйл явдлын гэрэл зурагт тоймоос гадна “Ахуй”, “Тэд”, “Бид” зэрэг уламжлалт булангуудаас эрүүл мэндийн зөвлөгөө, “Боловсрол медиа экспо”-гийн хүрээнд бэлтгэсэн сонирхолтой мэдээлэл “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ