Долоо хоног гэрэл зурагт: Байцаагдсан Цукерберг, “Нойтон даваа гариг"-ийн цэнгээн, яргуй нүдэлсэн Польш...

Ш.Самбуу


Facebook Inc. компанийн тэргүүн Марк Цукерберг АНУ-ын Конгрессын нээлттэй  асуулгад оролцон  байцаагдлаа. Тэрээр сүлжээний 87 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор мэдүүлэг өгчээ. 

Хятадын Цанжоу тойрогт лийр жимсний цэцгийн тоос суулгахад дроныг өргөн ашиглаглаж байна.

Стамбул хотын Азийн хэсгийн Анадолухисар районд Босфорын сувгаар өнгөрч явсан тээврийн хөлөг онгоцны жолоо гэмтснээр удирдлагаа алдан XVIII  зууны түүхт байшинг мөргөн гэмтээжээ.

Нельсон Манделагийн эхнэр агсан Виннийн дурсгалын жагсаалд оролцож байгаа бүсгүй. Улстөрч, апертеидын эсрэг тэмцэгч эмэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд Соуэто хотноо таалал төгсчээ.

Унгарын Верешедьхаз хотын парламентын сонгуулийн санал хураах байранд.

Сахарын улаан манжин тарьж байгаа нь. Ладожск казах тосгон, Краснодарын хязгаар.

Лондоны Парламентын талбай дахь Уинстон Черчиллийн хөшөө.

Хойд Солонгосын Нянган хилийн боомтыг Хятадын Түмэнь хоттой холбон гүүрээр гарч яваа эмэгтэйчүүд.

Хятадын Ухань хотын прокатын дугуйнууд хадгалагдаж байгаа хашаа.

Улаан өндөгний баярын эхний өдөр Львов хотын залуучууд “Нойтон даваа гариг"-ийг тэмдэглэв. Уламжлалаар энэ өдөо орон гэр хашаа хороо амьтан ургамлыг услах ёстой.

Оросын Краснодар хотноо 2018 оны мото сезоныг нээлээ.

Сирийн залуучууд Зүүн Алеппод паркураар хичээллэж байгаа нь.

Малайзийн гимнастикч Изах Амзам бөмбөгтэй дасгалыг Хамтын нөхөрлөлийн орнуудын  уран сайхны гимнастикийн тэмцээн дээр гүйцэтгэж байгаа нь. Голд-Коста, Австрали.

Бразилийн Ерөнхийлөгч асан  Луис Инасио Лулу да Силваг  дэмжигчдийн жагсаалыг ажиглан зогссон бүсгүй. Лиссабон, Португали.

Дурбан хотын Кришна бурхныг шүтэгчид.

Польшийн өмнөд нутгийн Хохоловска хөндийд яргуй нүдэлжээ.

Крымын Бахчисарайн районы Мангуп гэх агуй хотод байгаа жуулчин эмэгтэй охины хамт.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев түүний эхнэр Светлана, Москвагийн мэр Сергей Собянин нар Москвагийн Аврагч Христийн дацанд Улаан өндөгний баярын мөргөлд иржээ.

Турлиах Бобруйск хотын нэгэн хувийн хашаанд, Белорусь.

БМП-2 хуягтын баг Оросын цэргийн төв тойргийн "Чебаркуль" туршилтын талбайд “Суворовын  дайралт” нэртэй уралдааны шигшээ шатны саадыг гаталж байгаа нь, Челябинск муж.

Парисын Сорбонны их сургуулийн оюутнууд Эммануэль Макроны боловсролын шинэчлэлийн эсрэг жагсчээ.

Жүжигчин эмэгтэй Николь Рошель өдгөө 80 настай инээдмийн жүжигчин Билл Косбийг бэлгийн дарамтлалаар мэдүүлэг өгөхөөр Норристаун хотын  шүүхэд ирэх үеэр эсэргүүцлээ илэрхийлэв.

Төлбөртэй зогсоолын байцаагч эмэгтэйчүүд Австралийн Голд-Кост хотын наранд шарлагын эрэгт эргүүл хийж яваа нь.

Гондурасын нийслэлийн Валле-де-Анхелес дүүргийн гудамжинд.

Филиппинд шатаж байгаа халуунаас усанд сэргүүцэж байгаа ядуусын хорооллын хүүхдүүд.

Шива бурхны төрөл арилжсан нэг дүр болох Бхайрабу бурхны шашны наадам. Бхактапур, Балба.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)