Энхийг сахиулагчид ажиллагааны газрыг зорилоо

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх хурандаа О.Банди захирагчтай цэргийн хамгаалалтын ротын долоодугаар ээлжийн цэргийн баг ажиллагааны газар орныг зорилоо.
Энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр болон манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер нарын албаныхан үдэн мордуулсан юм. 
Хошууч генерал Ж.Бадамбазар энхийг сахиулагч дайчдад "Эх орон, Зэвсэгт хүчнийхээ итгэлийг өвөрлөн мордож буй дайчдаараа бахархаж байна. Монгол цэргийн дэлхийн цэрэг болсныг, хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлдэг дайчид гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, бахдаж буй энэ үед та бүхэн ч гэсэн үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо ирнэ гэдэгт итгэж байна. Ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэлтэй, дэмтэй, эвтэй байж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлээрэй” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)