Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, таван саяар шагнууллаа

Eagle.mn


Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод өчигдөр үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болов. Шинэ Өвөрхангай төслийн нээлтэд зориулсан тус барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Д.Ганхуяг,  Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Т.Санчир, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон байна. Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Увс нуур" дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Харин их шөвөгт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Тус барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр шагнасан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 5 саяараа 50 мод таридаг ч болоосой.

    0 0 Хариу бичих
  2. Buteen baiguulalt geheesee iluutei boh barilduulj ,duu duulaad l heden sayaar,bur heden arvan sayaar shagnaad baival ulsiin horongo sanhuu ni osoj arvijaad l baih bololtoi yum uu?!Bas deer ni irged ni durtai tsagtaa talbaid garch nutsgen shaldan, bur uhaan aldsan baidaltai hevteh zergeer zusen zuiliin avir aranshing erhemuud degleed baival uls jogjihoor yum uu daa ?!daa

    1 0 Хариу бичих