“Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа

Т.Батцэцэг


Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн даваа гаригт хуучнаар 1, 6 төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хориглосон бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа учир хуучнаараа нэг өдөр хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд зуны бүсчлэлээр хөдөлгөөнд оролцох юм байна. Харин Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр буюу өнөөдрийн 05:00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаалаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчид Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна.

https://www.google.mn/maps/@47.9057799,106.9172802,447m/data=!3m1!1e3?dcr=0

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)