Өнөөдөр болох зарим үйл явдал

Eagle.mn


09.00 цагт  "Corporate Convention Centre"-ийн Улаанбаатар танхимд МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс "Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал" үндэсний форум зохион байгуулна. Тус форумд хилийн болон гүний дотоодын хяналтын ургамал хорио цээрийн улсын байцаагчид болон тариаланчид оролцох юм.

09:00-18:00 цагт “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум” 2018 оны 4 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Корпорэйт Конвеншн төвд болно.
Форумыг ХХААХҮЯ, ХААИС, НҮБ-ын ХХААБ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байна. Нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нар оролцоно.  Хоёр өдөр үргэлжлэх форумын үеэр ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, төрөөс баримталж буй бодлого, төмс, хүнсний ногоонд ашиглах химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, тавих хяналт, үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудал, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг өргөн хүрээний, чухал ач холбогдолтой илтгэл хэлэлцүүлж, салбарынхан чуулах юм. 

19:00 цагт Морин хуурын чуулга нээлтийн тоглолтоо хийсэн 4 сарын 16 ны өдрөө үзэгч та бүхэндээ шинэ болон шинэчилсэн уран бүтээлээрээ бэлэг барих гэж байна.

 
 
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)