Таны машинд шатахуун дутуу шахсан гэж үзвэл ШӨХТГ-т хандаж болно

Eagle.mn


Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас иргэдийн мэдээллийн дагуу “М-Ойл” компанийн зарим шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсантай холбогдуулан шуурхай ажлын хэсэг гарч агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг 2018 оны 4 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд хийлээ.

Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШТС-ыг хамрууллаа. Үүнд:
 “М-Ойл” ХХК-ийн ШТС-2, 8 дугаар салбарууд
 “Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-8 салбар
 “Магнай трейд” ХХК-ийн ШТС-7 салбар
 “Шунхлай трейдинг ХХК”-ийн ШТС-2 салбар
 “Ойн бирж” ХХК-ийн ШТС-4 салбар
 “Петростар” ХХК-ийн ШТС-12 салбар
 “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбар
 “Содмонгол групп” ХХК-ийн ШТС-40 салбар

Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал:

1. Шуурхай ажлын хэсэг ШТС-ууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн гомдол гарсан “М-Ойл” ХХК-ийн Чингэлтэй дүүрэгт байрлах ШТС-2 салбарт хяналт шалгалт хийхэд иргэн тус гомдлыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тухайн салбарт гаргасан байна. Иргэний гомдлын дагуу салбарын түгээгч дутуу шахаагүй гэдгээ нотлохын тулд хэмжих хэрэгслийн шаардлага хангахгүй 5 литрийн усны саванд шатахуун хийж хэмжсэн хариуцлагагүй үйлдэл нь бичлэгээр баталгаажин олон нийтэд хүрсэн. Энэхүү гомдлын мөрөөр дээрх шалгалтыг хийхэд иргэнийг хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Стандартчилал, хэмжилзүйн газраас ШТС-уудын түгээгүүрүүдийг 6 сар тутамд ээлжит баталгаажуулалтад хамруулж лацдаснаар “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ” олгодог бөгөөд уг лац тэмдэг хөндөгдсөнөөр шатахууны эзэлхүүн, зарцуулалтын хэмжилт алдагдах боломжтой тул лац тэмдгийн бүрэн бүтэн байдлыг шалгахад шатахуун түгээгүүрүүдийн лац бүрэн бүтэн, холбогдох стандартын шаардлага хангаж байсан. 
Харин 1 аж ахуй эрхлэгчийн шатахуун түгээх станцын түгээгүүрийн Стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажуулалтад хамруулсан лацны бүрэн бүтэн байдал алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
3. Шатахуун түгээгүүрийн шахалтын хэмжээг магадлан тогтоох үүднээс улсын баталгаатай хяналтын эталон хэмжүүрээр шалгахад түгээгүүрийн шахалт дутуу зөрчил илрээгүй стандартын шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдсон.

Иргэд, хэрэглэгчдийн анхааралд:
Иймд хэрэглэгч, жолооч таны худалдан авсан шатахууны шахалт дутуу, тоо хэмжээндээ хүрэхгүй шатахуун нийлүүлсэн гэж үзвэл:
- Тухайн аж ахуйн нэгжийн хэрэглэгчийн төв болон шуурхай удирдлагын төвд хандан зориулалтын хэмжих хэрэгсэл буюу эталон хэмжүүрээр шалгаж үзүүлэх шаардлага тавих, шатахуун түгээх станцын улсын баталгаажилтын гэрчилгээг шаардаж танилцах, холбогдох асуудлаа шийдвэрлүүлэх; 
- Тухайн асуудлыг борлуулагчийн зүгээс шийдвэрлээгүй тохиолдолд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус хандан холбогдох гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой юм.

Холбогдох утас: 
7012-8012 (Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар)
1800-1284 ( Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АИ-92 маш олон төрөл байх юм.Чанарыг нь яаж шалгах вэ?Нано гээд жирийн АИ-92 гараад байна.

    0 0 Хариу бичих
  2. Уучлаарай та нар хөдөө орон нутгаа шалгадаг уу ? Бас тэр бензин актондаа хүрэж байгааг яаж мэдэх үү

    0 0 Хариу бичих