АНУ болон холбоотны пуужингийн 70 хувийг Сири агаарт устгажээ

Eagle.mn


Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем нь Америк болон холбоотнуудын довтолсон 105 пуужингийн 70 хувийг агаарт сөнөөж устгасныг BBC агентлаг мэдээлжээ. АНУ болон холбоотнууд  довтолгоондоо стратегийн бөмбөгдөгч онгоц B1-B, сөнөөгч онгоц  F-15, F-16, далайн хөлөг онгоцууд дайчилжээ.

Дээрх 105 пуужингийн 103 нь Tomahawk зэрэг АНУ орчин үеийн далавчит пуужин байсан ба 71 пуужинг Сирийн армийн зэвсэглэлд багтдаг Зөвлөлтийн үеийн С-125, С-200, "Бук", "Квадрат" зэрэг агаарын довтолгооноос хамгаалах систем агаарт сөнөөжээ. Дэлгэрэнгүй авч үзвэл

-Дювали онгоцны талбай руу 4 пуужингаар довтолсныг агаарт устгасан

-Думеир онгоцны буудал руу 12 пуужингаар довтолсныг  агаарт устгасан

-Блэи онгоцны буудал руу 18 пуужингаар довтолсныг агаарт устгасан

-Шайрат онгоцны буудал руу 12 пуужингаар довтолсныг агаарт устгасан

-Нисэх онгоцнууд, нисэх онгоцны буудлууд сүйдээгүй.

-Огт ашиглагддаггүй Меззе нисэх  буудал руу 8 пуужингаар довтолсны 5-ыг нь агаарт устгасан

-Хомс онгоцны буудал руу 16 пуужингаар довтолсон 13-ийг агаарт устгасан

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан RT NEWS телевизийн мэдээлснээр Барз и Джарамани суурингийн ойролцоо байрлах тоног төхөөрөмж, хүн байхгүй урт хугацаанд ашиглагдаагүй балгас болсон объектууд руу 30 пуужингаар довтолсон ба Сирийн арми сууринд хэт ойр тусах магадлалтай 7 пуужинг устгасан байна.

Сири дэх Оросын цэргийн баазуудыг хамгаалдаг С-400 зэрэг шинэ үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг огт ашиглаагүй бөгөөд холбоотны довтолгоо ч ОХУ-ын цэргийн баазуудыг хөндөөгүй байна. Сирийн арми ийнхүү өөрийгөө  бие дааж хамгаалжээ хэмээн мэдээлж байна.

Харин энэ бүхнийг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп "зорилтдоо хүрч чадсан" гэж мэдэгдсэнийг эх сурвалжууд дамжуулж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Бүх пуужин байгаа оносон. Нэг ч пуужинг замд нь харваж унагаагүй гэж Америк, Европ, НҮБ-ын мэдээн дээр байх юм. Сири ч, Оросод ч одоогоор ийм хүчин чадал байхгүй. Харин бүх байгаа оносны дараа буюу ажиллагаа дууссаны дараа Сири ямар ч тусгал онилоогүй 40 пуужин агаарт хий буудсан л гэж байна даа.

    0 0 Хариу бичих
    • Soviet uyeiin BUK Quadrat ed nar agaart NATO-giin suuliin uyeiin puujing ustgaj chadahgui gej bainoo. Yag ustgasan neg ch video alga do. 30-40 jiliin umnuh missile yaaj chadah yum bee? Chi bitgii uzel surtliin propaganda-d itgeed bai l daa.

      0 0
    • Euro, Nub, Usa gaas uur gazriin medeeleluudiig haraad uz, youtube deerh bichlegiig ch uz. puujing ustgaj bga bichleg in ch bn le. Yalj bgaa gazar yah gj himiin zewseg heregleh ve buur ard irgedruuge shuudee? Suuldee himiin zewseg yag hereglesin togtoodogui balarsan shude/ neg taliig barisan medeelel dendu ih bn da. Yalgaj sulgaj bugdenlu in orj unshilda

      0 0
  2. Орсын холбоотон Сирийг Америкууд бөмбөгдөж байхад орсууд яаж ч чадахгүй байж л байгаа биз дээ. Ёстой дарлуулна гэдэг энэ дээ.

    0 1 Хариу бичих
    • Чи амeркийн хөлсний бичээч үү

      0 0
  3. Сирийн арми 40 пуужин харважээ,америкийн 71 пуужин унажээ.31-ийг нь ташраар нь туусан юмдаг уудаа.Айгаад ухаанаа алдчихсан орос цэрэг амандаа орсноор бурсаныг орчуулдаг чинь... Америкчууд ганц ч пуужингийн хохирол амсаагүй.Энэ тухай орос сайтуудаар дүүрэн байна даа.

    1 0 Хариу бичих
  4. bitgii xudlaa xuts. bugd baindaa tussan

    2 0 Хариу бичих
  5. Bolj muusain deerelhyy Amerik tyynii iin haniig darahgyi bol Irak,Livi,Afganistan g.m olon ornii emgeneltei tyyh davtagdah geed bn

    0 1 Хариу бичих
    • Яг үнэн. Орос ялна. Дээр нь нэмээд хэлхэд, Сирийн энэ агаарын довтолгооноос хамгаалах системүүд нь 30 жилийн настай зөвлөлтийн системүүд юм билээ. Манай Оросууд Сирийн цэргүүдийг сайн сургажээ. Сири улсад баяр хүргэе!

      0 0
  6. munhnaran eejee

    0 0 Хариу бичих
    • Монхнаран гэж ямар янхан бн

      0 0