Ажил эхлэх цагийг 08:00 байхаар тогтлоо

Нийслэлийн удирдах зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах үүднээс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулав. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдана. Уг шийдвэр ирэх Даваа гаригаас буюу дөрөвдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг энэ сарын 16 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоосон. Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа билээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хаанбанк өглөө 8 цагт ажлаа эхэлмээр байнаа.Өглөө банк онгойхыг хүлээсээр байтал дараагийн ажил амждаггүй.Өдөржин маш их ачаалалтай байдаг банкны хувьд өглөө 8 цагаас ядаж хагас тиллерүүд нь байж байвал зүгээр санагддаг.

    0 0 Хариу бичих
  2. Harin zugeer yum bishuu deer ued tiim l bsan ehnii awtobus 6 guchid yawdag bsan

    0 0 Хариу бичих
  3. ЗӨВ ШҮҮ

    0 0 Хариу бичих