Доналд Трамп Сирид цохилт өгөх шийдвэр гаргалаа

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсад цохилт өгч эхлэх шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.Тэрээр мэдэгдэлдээ Их Британи, Франц зэрэг улсууд АНУ-ын байр суурийг дэмжин холбоотон болж нэгдэж буйг сайшаахын зэрэгцээ "ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн засгийн газар химийн зэвсэг ашиглахаа зогсоох хүртэл энэхүү дайралтаа тасралтгүй үргэлжлүүлнэ" хэмээн онцоллоо. Сирийн Дума хотод энэ сарын 7-нд болсон химийн зэвсгийн дайралтад улс гүрнүүд Сирийн засгийн газрыг буруутгаж байгаа юм. Мөн Сирийг ОХУ-ын дэмжлэгийг авсан гэж хардаж буй төдийгүй энэхүү үйлдэлд нь хариу арга хэмжээ болгон цохилт өгч байгаа гэнэ. Харин, Сири болон ОХУ-ын тал химийн дайралтад буруугүй гэдгээ илэрхийлсээр байгаа билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараахан Сири улсаас мэдээлэл дамжуулж буй "CNN"-ийн сурвалжлагчийн мэдээлж буйгаар Дамаск хотноо хэд хэдэн дэлбэрэлт ажиглагдсан байна. Эдгээр дэлбэрэлт болсон газар нь химийн зэвсэглэлтэй холбоотой баазууд байх магадлалтай аж. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)