Орон нутгийн замууд халтиргаа, гулгаа ихтэй байгааг анхааруулж байна

Өчигдрийн байдлаар зарим аймгуудийн нутгаар хүчтэй цасан шуургатай байсны улмаас үзэгдэх орчин муу байлаа. Их хэмжээгээр орсон цаснаас үүдэн орон нутгийн замуудын халтиргаа гулгаа ихэссэн болохыг анхааруулж байна. Тухайлбал:

УБ-Өвөрхангай чиглэлийн автозамд Шартын даваа, Бумбатын давааны зорчих хэсэг

УБ-Элсэнтасархай чиглэлийн зорчих хэсэг

УБ-Арвайхээр чиглэлийн Сонгины ар шил, Эмээлтийн хөтөл, Шар хөвийн дөрвөлж, Уушгийн хөтөл

УБ-Дархан чиглэлийн Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, 124-ын даваа

УБ-Мандалговь чиглэлийн Хустайн даваа, Ногоон дов гэх газар

Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мөрөн-Улиастай, Улиастай-Алтай чиглэлийн замуудад 2 талаасаа цасаар хучигдснаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг ойрын хоёр хоногийн хугацаанд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх, зуны дугуйтай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд тохируулан оролцохыг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)