Д.Тогтохсүрэн гишүүн төвлөрлийг сааруулах асуудлыг судлах ажлын хэсгийг ахална

УИХ-ын дарга М.Энхболдын захирамж гаргаж төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулав. Тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Засгийн газрыг тойруулаад дахиад нэг цэцэрлэг сургууль барих шаардлагатай байна даргаа.

    0 0 Хариу бичих