Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний шөвгийн дөрвөн багийн сугалаа саяхан явагдаж, “Ливерпуль” /Англи/ - “Рома” /Итали/, Байерн Мюнхен /Герман/ - “Реал” Мадрид /Испани/ багууд учраа таарлаа.
Эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 24, 25-нд, хариу тоглолтууд тавдугаар сарын 1, 2-нд болно. Эхэнд бичигдсэн багийн талбайд эхний тоглолт болох юм.
Шувтаргын тоглолт тавдугаар сарын 26-нд Украины нийслэл Киевийн "Олимпийский" цэнгэлдэхэд болно.
Зочин 10 өдрийн өмнө
Ливерпууль явнаа
0 0 Хариу бичихЗочин 10 өдрийн өмнө
GO LIVERPOOL
0 0 Хариу бичих