“Эрдэнэт" үйлдвэр, “Стандарт” банктай холбоотой асуудлыг судалж, дүгнэх ажлын хэсэг байгуулав

Eagle.mn


УИХ-ын М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах бол дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогджээ. Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар ажиллах юм байна. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)