"Д.Гантулгад зориулсан хууль баталлаа" гэх шүүмжлэлээс болгоомжлов уу

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Энэхүү төсөл нь өнөөдөр тулгамдаад байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх боломжийг бүрдүүлэх агуулгатай юм. Тус хуульд байсан гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгатай заалтыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор ялалагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй болчихоод байгаа юм. Хууль санаачлагч Монгол Улсын Их  хурлын тухай хуулийн 6.9.1 болон 6.9.2 дахь заалтуудыг хамтад нь сэргээснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаархи Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдүүлнэ гэж үзжээ. Хуульд өөрчлөлт оруулж Д.Гантулга гишүүний асуудлыг шийдэхээр болсон учраас хууль санаачлагч болон УИХ дахь олонхийн бүлэг "Д.Гантулга гишүүнд зориулсан өөрчлөлт хийлээ" гэх шүүмжлэлээс болгоомжилж байгаа бололтой. Учир нь, хуулийн төсөлдөө иргэдээс санал авахаар болжээ. УИХ-ын гишүүд хуульд өөрчлөлт оруулах санал гаргах бүртээ иргэдээс ингэж саналыг нь аваад байдаггүй юм. Хуулийн төсөлд саналаа өгөх хүсэлтэй иргэд ЭНД дарж саналаа өгөх боломжтой юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хогийн гарууд

    0 0 Хариу бичих
  2. Хулын гишүүний сахилга хариуцлага тооцох асуудал өнөөдөр яригдаж байгаа гишүүний асуудал биш юм. Хариуцлага.ёс зүн асуудал тул тусгаж өөрчлөлт оруулах нь маш зөв гэж үзэж байна

    0 0 Хариу бичих