Жүдочдыг төрийн дээд одонгоор шагналаа

Eagle.mn


ОУХМ Л.Отгонбаатар

-Дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Отгонбаатар, Д.Алтансүх нар “Алтан гадас” одон хүртлээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын жүдо бөхийн холбооны тамирчид, дасгалжуулагчид төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээжээ. Жүдо бөхийн ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, ОУХМ Довдонгийн Алтансүх, Монголын жүдо академийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ нарт сая болсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлтийн үеэр шагналыг нь гардуулж өгсөн байна.

ОУХМ Д.Алтансүх

ОУХМ Л.Отгонбаатар нь 2015 оны ДАШТ-ий хэсгийн барилдаанд Грекийн Илиас Илиадис, багийн барилдаанд Кубын Аслей Гонзалес, БНСУ-ын Гвак Дон Хан гэсэн дэлхийн гурван аваргыг цэвэр ялан спорт сонирхогчдын танил болсон бөгөөд “Рио 2016” олимпийн наадамд медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт шалгарсан өсөх ирээдүйтэй залуу жүдоч юм. ОУХМ Д.Алтансүхийн хувьд 66 кг-ын жингийн дэлхийн шилдгүүдийн нэг бол Г.Бат-Эрдэнэ жүдо бөхийн эх орон Японд жүдо бөхийн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн өндөр боловсролтой, шилдэг багш билээ.  

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Зайлуул ийм хүнийг сонгож л бдаг.

    0 0 Хариу бичих
  2. Энэ еренхийлегчид маань бехеес ойр мэддэг чаддаг юм, хийдэг ажил байна уу

    0 0 Хариу бичих
  3. Шш зайлуул ганц мэддэг жудогоо л шагнаад дэмжээд явахын. Хүзүүгүй тэнэгээсээ дутахгүй шагнадаг нөхрүү гүй юу энэ чинь харин. Ккк

    0 0 Хариу бичих
  4. Манай мафи ерөнхийлөгчид спортоос өөр мэдэх ойлгох юм байдаггүй бололтой өрөвдмөөр. Буухаасаа өмнө 4 жилийн дотор бүх жудо чөлөөтийнхөн хөдөлмөрийн баатар, гавьяат, ардын багш нтр болох бх. Аливаа улс эрдэм шинжилгээ судалгаа эрүүл мэнд боловсролоо дээдэлж оюуныг дэмждэн байтал 10 хан жил хичээллэсэн спортыг тэнгэрт тултал нь шагнаж бн болимоор юм. Ичмээр женко!!!

    0 0 Хариу бичих
  5. Бөхчүүд жудоч энэ тэрээ шагнаад дээдлээд монгол хөгжих юм болов уу ...оюуны амжилтыг дэмжээчээ ..

    0 0 Хариу бичих
  6. ЗӨВӨӨ ЗӨВ НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ ОДООЛ ШАГНАХГҮЙ БОЛ ЯМАР АМЖИЛТНЬ БУУРСАН БЭРТЭЛ АВСАН ҮЕД НЬ ШАГНАЛТАЙ БИШ ХАРИН ТЭР ОЮУНЫ ӨНДӨР АЙКҮТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ОДООЛ ШАГНАХ ХЭРЭГТЭЙДЭЭ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ЗАРИМНЬ ГЕНИСЕЭН НОМОНД БҮРТЭГЭГДСЭН ДЭЭ

    0 0 Хариу бичих
    • tegvel judagaas eer sport manai orond baihgui bolj baina uu

      0 0