Нийтээр тэмдэглэх баярын амралт бямба, ням гаригт таарвал ажлын өдөрт шилжүүлэхийг хуульчилна

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөр таарсан тохиолдолд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлээд тухайн баярын амралтыг ажлын өдөрт шилжүүлдэг. Засгийн газраас өргөн бартсан Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд энэхүү зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, "Бидний амралт, баяр багадаагүй. Тиймээс үүнийг заавал хуулиар зохицуулах шаардлагагүй" гэсэн юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг олон улсад ийм туршлага байдгийг дурдлаа. Манай улс жилд 10 гаруй баярын өдрөөр амардаг байна. УИХ дээр маргаан дагуулсан энэхүү зохицуулалтыг хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг дээр нухацтай ярилцахаар боллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Шилжүүлдэг хууль хөгжсөн, хөгжингүй бүх улс оронд байнаа. Энэ тань хүнээ дээдэлсэн улс орны бодлого юм. Амралтын өдөр олон байгаад улс хөгждаггүй юм биш. ажлын өдөр олон байгаад ч улс бас хөгждөггүй юм. Эрхзүйн зөв зохицуулалт орох гэхээр л Нэг хачин сөрөг байр суурьтай этгээдүүд саналаа таг буруу илэрхийлэх юм. Зөв.

    0 0 Хариу бичих
  2. Энэ Маш буруу шийдвэр болно. Ажлын одрийн тоог нэмэх шаардлагатай байхад юугаа донгосоод байнаа Манайх их хогжсон Улс биш щуу дээ

    0 0 Хариу бичих