Инфляцийн төвшинтэй уялдуулан цалингийн доод хэмжээг тогтоодог болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Засгийн газраас өргөн барьсан юм. Шинэчилсэн найруулгын төсөлд ижил төвшний албан тушаал хашиж байгаа хүмүүсийн цалин ижил байх, цалингийн доод хэмжээг инфляцийн доод төвшинтэй уялдуулан тогтооно, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулдаг болно гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломжгүй зайнаас ажиллах, уртасгасан цаг болон бүтэн бус цагаар ажиллах гэх мэт асуудлыг зохицуулах заалтыг тусгажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)