“С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих санал хүргүүлсэн”

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.

Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал өнөөдөр ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна.  Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно" гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татжээ. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. жоохон охидууд л негее томчуудыг чинь шоронд хорихийг шийддэг болж дээ

    0 0 Хариу бичих
  2. Эд бол Монголын нийгмийг завхруулсан новшууд. цаазаар аваач Жинхэнэ эзэнэ нь Багабанди

    0 0 Хариу бичих
  3. Эргэлзээтэй л байна. Шүүхээр үнэн худлаагаа шалгуулъя шийдүүлье гэж бодсон юм байх даа. Офшорт буй бүх хөрөнгийг нь хураасны дараа л АТГ шудрага ажиллаа гэж итгэе.

    0 0 Хариу бичих