Татварын буцаан олголтыг энэ сарын 20-ноос эхэлнэ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэх. Мөн  дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг юм.

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоор энэ жил 68 мянган иргэн 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар материалаа бүрдүүлэн өгөөд байгаа ажээ. Татварын ерөнхий газраас буцаан олголтыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Өнгөрсөн жил 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ямар материал бүрдүүлэх ёстой вэ .

    0 0 Хариу бичих
  2. Аль нэг сарын эхэнд материалаа өгсөн.одоо мөнгөө хурдан оруулаасай даа

    0 0 Хариу бичих