Б.Ганбат: “Улаанбаатар Элит” сургуулийн хүүхдэд ээлтэй байдал нь таалагдсан

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль олон улсын төвшний мэдлэг боловсрол олгохоос гадна зөв хүмүүжил, төлөвшилтэй болгоход ихээхэн анхаардаг. Тийм ч учраас сурагчдынхаа ээж, аавтай ойр байж, хүүхдүүдийнх нь талаар ярилцах, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах, зөвлөлдөх гэх мэт олон ажлыг санаачлан хийдэг. 

“Улаанбаатар Элит” сургуульд хүүхдүүдээ сургахаар сонгох болсон шалтгаан тань юу вэ? 

Анх хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт орох насанд хүрэхэд сургуулиудын талаар тодорхой хэмжээний харьцуулсан судалгааг гэр бүлийнхээ хэмжээнд хийсэн. Бидний хийсэн бяцхан судалгааны дүнд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн хөтөлбөрийн дагуу англи хэл дээр сургалтаа явуулдаг ч төрөлх монгол хэлний сургалт маш сайн байсан нь сонголтод илүү нөлөөлсөн. Багш нарынх нь боловсрол, мэдлэг нь өндөр, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нар хичээл заадаг гээд олон давуу тал ч байсан. Ер нь сургуулийнх нь дотоод соёл зөөлөн гэдгээс эхлээд бусад сургуультай харьцуулахад бүх талаараа хүүхдэд ээлтэй байдал нь манай гэр бүлд таалагдсан учраас сонгосон.

Англи хэлээр сургалтаа явуулдаг, Кэмбрижийн хөтөлбөртэй өөр олон сургууль байдаг шүү дээ. Тэр дундаас онцлууштай зүйл нь юу байв?

Олон үндэстний хүүхдүүд суралцдаг учраас хүүхэд багаасаа бусад орны хүмүүстэй харилцаж, тэдний соёлоос суралцаж ойлгодог. Хүүхдүүдэд өндөр боловсрол олгохоос гадна хүүхдүүд маань маш зөв болж хүмүүжиж, төлөвшиж байгааг онцгойлон хэлмээр байна. Эцэг эхчүүдийн хүсэл бол хүүхдээ өндөр чанартай боловсрол эзэмшихийн зэрэгцээ зөв хүн болж төлөвших шүү дээ. Тэр хүсэл, шаардлагыг бүрэн дүүрэн хангадаг нь “Улаанбаатар Элит” сургуулийн сургалтын давуу тал гэж бодож байна. Үүгээр ч зогсохгүй сургууль дээр урлаг, спорт, IQ, хөгжим, бүжиг, шинжлэх ухаааны чиглэлийн 20 гаруй дугуйланг зохион байгуулж явуулдаг нь ч сурагчдад хоббигоо хөгжүүлэх боломж олгодог.

Та Эцэг, эхийн зөвлөлийн дарга. Эцэг эхчүүдийн идэвх, оролцоо хэр байдаг вэ?

Эцэг, эхийн зөвлөлд маань анги бүрээс нэг хүүхдийн ээж, аавын төлөөлөл болон багтсан 12 гишүүнтэй. Эцэг эхийн зөвлөлийн хувьд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бидний гол зорилго эх, эцгүүд, сургуулийн захиргаа хоёрын хооронд гүүр болох юм. Зорилгынхоо хүрээнд ээж, аавуудаас ирж буй саналыг сургуулийн захиргаанд мэдэгдэж, шийдвэрлүүлэх байдлаар ажилладаг. Мөн хүүхдүүдээ дотно танилцуулах үүднээс намар, хаврын аялал, спортын тэмцээн уралдаан зохиох зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Бас нэг чухал арга хэмжээ бол ээж, аавуудад зориулан сургуулиас англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулсан. Хүүхдүүдийнхээ хичээлд туслах шаардлагатай ч англи хэлний мэдлэггүй ээж, аавууддаа туслах зорилгоор энэ дамжааг явуулсан нь тодорхой үр дүнд хүрсэн гэж найдаж байна. 

Сүүлийн үед сургуулиудын дипломыг хүлээн зөвшөөрөхгүй гэхчилэн зарим таагүй мэдээлэл гараад буй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Тиймэрхүү мэдэгдэл гарсныг мэдэж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн Турк улсад л хүчинтэй. Тэгээд ч Турк улсын засгийн эрхэнд байгаа энэ хүмүүсийн явуулж буй бодлого дараагийн засгийн үед үргэлжилнэ гэж бодохгүй байна. Манай сургууль нь ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай болж, төгсөгчиддөө Европын Холбооны, Германы их дээд сургуулиудад элсэн орох боломжийг нээж өгөхөөр ажиллах болсонд мөн баяртай байна. 
Ер нь бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын маань боловсрол олж авдаг, хүн бүрийн хүндэлж хайрлаж явдаг газар болсон энэ сургуулиудыг улс төрд битгий хутгаасай, улс төрийнхөө нүүдлүүдэд битгий ашиглаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. “Улаанбаатар Элит” сургуульд хүүхэд нь суралцдаг эцэг, эхчүүдийг төлөөлөн хэлэхэд бид энэ сургуульдаа маш сэтгэл хангалуун байдаг. Тиймээс цаашид ч Монголын мянга мянган хүүхдэд чанартай боловсрол олгосоор байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж фэйсбүүк хуудсанд нь холбогдож авна уу. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ERDEMTEDIIG MUU ZORILGO AGUULAHAAS SERGIILSEN HUUL TOGTOOMJTOI BOLMOOR YUM

    0 0 Хариу бичих
  2. INDIGOCHUUDIIN SURGUUL ERH TEGSH BAIH N INDIGO HUUHDIIN HOGJILIIG HAADAG

    0 0 Хариу бичих