Санхүүгийн зах зээлийн холбоод, байгууллагууд СЗХ-г дэмжиж, хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсууд болон нийгмийн сүлжээгээр сүүлийн үед Санхүүгийн зохицуулах хороо, Хорооны дарга С.Даваасүрэнгийн үйл ажиллагааг харлуулах, гутаах зорилготойгоор гүтгэлгийн шинж чанартай элдэв мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж байгаа үйлдлийг дэмжихгүйгээ илэрхийлж үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын холбоо, нийгэмлэг, зөвлөлүүд хамтран мэдэгдэл гаргажээ.

Санхүүгийн салбарын 13 байгууллага хамтран гаргасан уг мэдэгдэлд, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, эрсдэл даах чадварыг сайжруулах бодлого баримтлан ажилласныг бид анхнаас нь дэмжиж, хамтран зүтгэсэн. Үүний үр дүнд банк бус санхүүгийн, даатгалын, хадгаламж, зээлийн хоршооны болон үнэт цаасны салбарт ихээхэн өсөлт гарч буй бөгөөд үүнд Санхүүгийн зохицуулах хорооны эрчимтэй ажиллагаа нөлөөлснийг онцлон дурдахыг хүсэж байна. Цаашид зах зээлийн өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж буйг бид сайшаан, нягт хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Түүнчлэн, “улс төрийн бохир зорилготой мэдээллийг олон нийтэд санаатай тарааж, УИХ-д хүртэл гүжир баримт бүхий өргөх бичиг барьж буй дээрх бусармаг үйлдэл, түүний далд зорилго нь санхүүгийн салбарынхан бидний нийтлэг санаа бодол, байр суурь биш болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гээд санхүүгийн олон салбарын үйл ажиллагааг цөөн тооны хүмүүсийн үзэл бодлоор нийтэд нь дүгнэж, зохицуулагч байгууллага болон бизнес эрхлэгчдийн ажил хэрэгт эргэлзэн, итгэл алдахгүй байхыг уриалжээ.

Мөн Монголын Даатгагчдын холбоо мэдэгдэл гарган, доктор С.Даваасүрэнгийн явуулж байгаа зах зээлийн оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болон эрсдэлийг бууруулж, хүртээмжийг тэлэх бодлогын үр дүнд зах зээл ихээхэн идэвхжиж байгааг онцлон дурдсан байна. Тиймээс олон жил хүлээгдсэн нааштай өөрчлөлтийг эхлүүлж буй Хорооны үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Bank zeeliin huug buruulahgui yum bol iim daii hogiin horoonii hereg alga luivarchin bankuud hynaj chadahgui baij huniig hynah geed bgaa yumuu gadnii bank oruulah heregtei mongol bank 05 zeeliig yaraltai gargah heregtei hytadad baraand tatvar taviachee heden zuuni barilga nemeed barihad bairnii une osohgui za 08 zeeliig gargahad bairnii osno geed baisan osch bnauu odoo hotoor duuren mashin bna osood bnuu iim darga nariig tejeech bhaar neg tsetserlege barisan bol ardiin huuhed yum surna huuhed bayrlana za zailaa

    0 0 Хариу бичих
  2. Ene horoo ard ugiig sonsodogui horoonii hereg alga tatvariin mongoor tsalinj bgaa humuus hereggui banknii zeeliin huug yagaad buruulahgui baij iim makro tuvshin yrisan goe goe ulger tsoondoo yrilaa hariu heden myngan zaluuchuud orond orloo gadaad garch oroo darahaas gesen zaluuchuud huuhedee hayaad ondor luivar zeeliin huu darahaar yvj bna iim hereggui horoonii hereg alga zaluuchuudiin amidral ymar ajil hiij bna hereggui

    0 0 Хариу бичих
  3. СЗХ зохицуулагч биш дарамтлагч байгууллага болоод 2 жил болж байна. Холбоодууд яаж ингэж худлаа МЭдэгдэл гаргаж чадаж байнаа.Даваасүрэн СЗХ-г хувийн компани маягтай удирдаж байгааг бүгд мэддэг,маш төвөгтэй өглөөд л нэг шийдвэр гаргаад түүнийгээ тулгадаг.Хамт олнысанал,судалгааг үл тоодог,ийм л хүн.Сүүлийн үед их гадаад явах амтанд орсон өөрийгөө хэвлэлээр магтуулдаг.Өвчин нь даамжирахаас өмнө халах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  4. Davaasuren doktoriig medehgui humuus ergelzeh ni argagui ee, uneheer engiin hernee chadvarkag, medleg bolovsrol saitai hun shu, bid demjihed hezee ch haramsahgui, hamtran sjillaj bga humuus tuuniig harj medehdel gargadan ni sain hereg shu, smjilt husiye! end horoo sain ajillaj bga

    0 0 Хариу бичих
  5. Мэддэгээс Монголын Аудиторуудын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг гэж байхгүй биз дээ. Бусдууд нь бас байхгүй юу байгаа юу? худлаа юм биш үү?

    0 0 Хариу бичих
  6. Төрийн байгуулагуудын дарга нар томилогддог, Сонгууль болохоор буцаад явдаг. Ийм замын нохойнуудаар удирдуулахаар Энэ Санхүүгийн салбар чинь яаж өөдлөх вэ дээ?

    0 0 Хариу бичих
  7. Үхсэн хойшоо. Юу ч хийхгүй байгаа хүнийг дэмжиж байна гэчихжээ... Ичээсэй.

    1 0 Хариу бичих
  8. Gaihaltai ur chadvartai ajliinhaa tuluu buhii l huchee daichlan ajillaj bgaa S.Davaasuren darga aa demiij bn

    0 0 Хариу бичих
  9. Talh pizda chadku bjiij bolio

    0 0 Хариу бичих
  10. Сайн яваа нэгнээ татаж унагаах гэсэн явуургүй оролдлого хийх юм. Болих хэрэгтэй ш дээ. Үнэхээр сайн ажиллаж, үр дүн нь харагдаж эхэлчихээд байхад. Гэхдээ олны танил болоод зүгээр ч юм уу ХЭХЭХЭ. Амжилт шүү!!!!!

    0 0 Хариу бичих
  11. Talh Ganhuyagiin nairuulj bgaa hor bizdee

    1 0 Хариу бичих
    • uu huurhii tiim bsan yum uu

      0 0
  12. Medeej oilgomjtoi. Mergejliin huniig harluulah shaardlagagui. Davaasuren bol myndag emegtei!

    3 1 Хариу бичих
    • Mergejiliin gene shvv hyalar enkboldiin tuslah bsan huuhen

      0 0